Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар энэ сарын 30-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулахаар боллоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын нийт 37 гишүүнээс Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналтай холбогдуулан “Нийтийн сонсголын тов тогтоох”, “Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар 25.6 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах нийтийн сонсголыг 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.
“Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төсөлд ажиглагчийн тоо 10 хүртэл байхаар, нийтийн сонсголыг даргалагчаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилохоор тусгасан байна.