Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ эхэллээ.
Нийслэлийн удирдлагууд ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн гэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн 2021 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4.8 сая мод тарьсан байна.
Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ одоогоор 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60 гаруй хувиар бага үзүүлэлт аж. Иймд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг эхний ээлжид 10 ам метрт хүргэх зорилт тавьж, нийслэлийн хэмжээнд 42 байршилд шинээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.