Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ чиг хандлага, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон инновацын талаар хэлэлцэх mobiCONNECT 2026 олон улсын чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд боллоо. Уг арга хэмжээнд дотоод, гадаадын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
1996 онд байгуулагдсан Мобиком корпораци өдгөө үүрэн холбооноос гадна өндөр хурдны интернет, сүлжээний дэд бүтэц, дата төв, цахим төлбөрийн шийдэл, контент болон дижитал үйлчилгээг хамарсан технологийн экосистем болгон өргөжсөн билээ. Тус групп өөрийн мэдээллээр IoT, AI, 5G зэрэг технологийг Монголд нутагшуулж байна.
Мобикомын “TelCo to TechCo” буюу уламжлалт харилцаа холбооны компаниас технологийн компанид шилжих стратегийн зураглал ба “30 Years of Connecting Mongolia, The Next 30 Years of Empowering Mongolia” агуулгыг хүргэлээ.
Энэ хүрээнд Мобиком Корпорацийн Технологийн асуудал хариуцсан Дэд захирал Б.Баярмаа “5 Pillars of Digital Infrastructure” буюу “Дижитал дэд бүтцийн 5 тулгуур”-ыг танилцууллаа.
Дараагийн үеийн холболт - Хурд ба хүртээмж
Платформжуулалт - Үр ашиг
Үүлэн технологи - Уян хатан байдал ба өргөтгөх боломж
Хиймэл оюуны дэд бүтэц - Инновац
Кибер аюулгүй байдал - Итгэлцэл ба тэсвэрлэх чадвар
Түүний танилцуулсан дижитал дэд бүтцийн таван үндсэн тулгуурын нэг болох хиймэл оюуны дэд бүтцийн хүрээнд Мобиком корпораци AI-д бэлэн дата төв байгуулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.
Тус дата төв нь хиймэл оюуны технологийн өсөн нэмэгдэж буй тооцооллын хэрэгцээг хангахын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй ажиллах горим, хөргөлтийн нөөц систем зэрэг шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр өндөр хүчин чадал шаарддаг AI технологийг найдвартай, тогтвортой ажиллуулах дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой аж.