gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

Г.Саруулсанаа
Технологи
4 цаг 17 минутын өмнө
2
Twitter logo
Г.Саруулсанаа
2
Twitter logo
Технологи
4 цаг 17 минутын өмнө
Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.

Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүний нээлт болох “Surprise and Shine” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр шинээр худалдаанд гарч буй анхны эвхэгддэг iPhone-ыг танилцуулав.

Шинэ бүтээгдэхүүний нээлт өчигдөр (2026.09.09) Apple Park төвд болжээ. Монголын цагаар өнгөрсөн шөнийн 01:00 цагт болсон байна. Apple компанийн энэ жилийн арга хэмжээ 15 жилийн дараа шинэхэн гүйцэтгэх захирал Жон Тернус танилцуулгыг удирдан явуулсан онцлогтой.

Өмнөх захирал Тим Күүкийг 9-р сараас эхлэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Гүйцэтгэх даргаар ажиллуулахаар болсон. Харин Техник хангамжийн инженерчлэл хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус 9-р сарын 1-нээс эхлэн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлжээ.

Арга хэмжээний үеэр Apple шинэ iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загваруудыг сайжруулсан камерын систем, A20 Pro чипээр тоноглосноо онцлов. Мөн компанийн анхны эвхэгддэг гар утас болох iPhone Duo-г олон нийтэд танилцууллаа.

Түүнчлэн шинэ үеийн AirPods 5, Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4 төхөөрөмжүүдийг танилцуулж, iOS 27 үйлдлийн системийн нээлтийн товыг зарлажээ.

    iPHONE 18 PRO БА iPHONE 18 PRO MAX

    1. A20 Pro чип 

    Apple компанийн шинэ гар утаснууд нь A20 Pro чиптэй. Энэхүү чип нь 2 нанометрийн үйлдвэрлэлийн технологид суурилсан. Ингэснээр чип жижиг болж илүү хурдан, бага цахилгаан зарцуулах аж. Мөн AI функцүүд илүү хурдан ажиллаж, цэнэгээ барих хугацаа уртасна.

    2. Хувьсах диафрагмтай камер

    Apple анх удаа iPhone дээр хувьсах диафрагмтай камер суурилуулжээ. Энэ нь линзээр орох гэрлийн хэмжээг механикаар өөрчилж чаддаг гэсэн үг.

    Ингэснээр харанхуй орчинд камер илүү их гэрэл оруулж шөнийн зураг илүү тод гарах боломжтой. Харин нар ихтэй тохиолдолд гэрлийн хэмжээг багасгаж хэт цайхгүйгээр зургийг авах боломж бүрдэж байна.

    3. Батарей

    Түүхэн дэх хамгийн том батарейн сайжруулалтыг хийжээ. Цэнэгээ барих хугацаа 45 цагт хүрснээр онцлогтой. Ингэснээр аялалд илүү тохиромжтой, өдөржин цэнэглэхгүй ашиглах боломж нэмэгдсэн байна.

    4. Dynamic Island буюу дэлгэцийн хэсэг 

    Dynamic Island нь iPhone-ийн дэлгэцийн дээд хэсэгт байрлах камер, царай танигчийн хэсгийг программ хангамжаар "амилуулж", мэдээлэл харуулдаг өгөгдлүүд юм. Apple үүнийг анх iPhone 14 Pro дээр нэвтрүүлсэн бөгөөд шинэ загваруудад улам боловсронгуй болгож жижгэрүүлсэн байна. Энэхүү өгөгдөл зайнууд жижгэрснээр дэлгэцийн ашиглах талбай нэмэгдэнэ.

    Өнгөний сонголт

    • Black
    • Silver
    • Glacier
    • Burgundy (шинээр нэмэгдсэн өнгө)

    Багтаамж

    • 256GB
    • 512GB
    • 1TB
    • 2TB хүртэлх багтаамжтай.

    iPhone 18 Pro үнэ: 1199-2399$ буюу 4,3-8,6 сая төгрөг

    iPhone 18 Pro Max үнэ: 1299-2499$ буюу 4,6-8,9 сая төгрөг

    iPHONE DUO ЭВХЭГДДЭГ ГАР УТАС

    Үндсэн үзүүлэлт

    • Гадна дэлгэц: 5.4 инч
    • Дотор дэлгэц: 7.6 инч
    • A20 Pro чип
    • C2 модем
    • Титан металлаар хийгдсэн бат бөх хүрээ
    • Apple үзэг ашиглах боломжтой (Таблет шиг хэрэглэж болно)
    • Олон цонх зэрэг ажиллуулах боломжтой.

    7.6 инч дэлгэц нь iPhone дээрх хамгийн том дэлгэц гэдгээрээ онцлог. Таблеттай төстэй учир Word, Excel, PDF зэрэг ажлуудад илүү тохиромжтой.

    Анх удаа iPhone гар утсанд үзэг (Pencil) ашиглах боломжтой болов.  Ингэснээр гараар тэмдэглэл бичих, дизайн гаргаж зураг зурах, сэтгүүлчид ярилцлага авахдаа гар бичмэл тэмдэглэл хийж болно.

    Өнгөний сонголт

    • Star White
    • Dark Blue өнгөөр худалдаанд гарна.

    Үнийн хувьд: 1999-3999$ 

      БУСАД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

      AirPods 5

      Арга хэмжээгээр Apple-ийн шинэ үеийн AirPods-ийг танилцуулжээ. Тус чихэвчинд Active Noise Cancellation (ANC) буюу дуу чимээ тусгаарлах үзүүлэлтийг нэмжээ.  AirPods 4 ANC-ээс 50 хүртэл хувиар илүү дуу тусгаарлана.

      Онгоц, метронд, оффис зэрэг чимээ ихтэй газруудад гаднах дууг илүү сайн дарах боломж үүсэж байна. Батарейн хувьд ANC асаалттай үед 5 цаг хүртэл ажиллана. Харин чихэвчнийхээ гэртэй үед 22 цаг хүртэл ашиглах боломжтой.

      Apple Watch Series 12

      Health Sensing System

      Apple шинэ эрүүл мэндийн хяналтын системийг нэмсэн байна. Энэхүү ухаалаг цаг нь зүрхний цохилт, дасгал хөдөлгөөн , биеийн төлөв байдлыг илүү нарийвчлалтай хэмжих аж. 

      Мөн S11 гэх шинэ чипийг ашиглажээ. Ингэснээр илүү хурдан ажиллаж бага эрчим хүч ашиглан таны эрүүл мэндийн мэдээллийг шууд боловсруулна. 

      Эх сурвалж: Reuters

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан