Мөн тэрбээр "Хотын төвийн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр ТҮЦ байршуулахгүй байх зарчим баримталж байна. Харин хотын захын дүүргүүдэд амьжиргаагаа залгаж буй иргэдийг дэмжих зорилгоор ТҮЦ ажиллуулах боломжтой байршлуудыг тодорхой болгож, хоёр талаасаа ойлголцлын түвшинд ажиллаж байна.
Түүнчлэн BYD компанитай хамтарч “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Төслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд багтаан шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
СОР 17 хурлын мөрөөр бид санамж бичиг байгуулсан аж ахуйн нэгжүүд болон олон улсын байгууллагуудтай есдүгээр сарын 05-ны өдөр гэрээ хэлэлцээр хийж албажууллаа. Тухайлбал, цахилгаан машин үйлдвэрлэл, технологийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч “BYD” компани байна.
Тус компанитай нэгдүгээрт, “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, хоёрдугаарт, цахилгаан автомашиныг цэнэглэгч цэгүүдийг Улаанбаатарт байгуулах, гуравдугаарт, нар, салхины эрчим хүчийг “BYD”-ийн өндөр хүчин чадалтай батарейт хураагуураар хуримтлуулж, гэр хорооллын халаалт, эрчим хүчний нөөцийг шийдэх гэсэн 3 чиглэлд хамтран ажиллахаар боллоо
Дахин төлөвлөлт бол маш эмзэг асуудал. Иргэдийг хохироож хэрхэвч болохгүй. Сайн явж байгаа дахин төлөвлөлтийн ажил байна. Саар явж байгаа нь ч байна. Хариуцлага алдаж, иргэдийг хохироосон хувийн хэвшлүүдийг хар жагсаалтад оруулна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамжийн ногоон шийдэл, уурын зуухыг хийн горимд шилжүүлэх, хагас коксын түлш, ногоон өртөө гэсэн таван арга замаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулахаар тооцоолж байна. Ойрын хоёр жилдээ энэ ажлын үр дүн гарна.
“Шинэ үеийн Улаанбаатар” нь хүртээмжтэй ногоон дэд бүтэц, шилэн засаглалтай, байгаль орчинд ээлтэй олон төрөлт нийтийн тээвэртэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээтэй, нийслэлүүдийнхээ амьдралын ая тухыг бүрдүүлсэн нийгмийн дэд бүтэц, ажлын байр, бизнесийг дэмжсэн эдийн засгийн орчинтой байна" гэв.