gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байнгын ажиллагаатай парламент байгуулж, анхдугаар чуулган эхэлсний 36 жилийн ой

Б.Эрдэнэчимэг
Улс төр
4 цаг 32 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, анхдугаар чуулганаа эхэлсний 36 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол Төв Азийн цээжинд ардчиллын баян бүрдийг цэцэглүүлж, эрх зүйт төрийн тогтолцоог цогцлоох их үйлийн шанг татсан түүхт өдөр юм.

Улс орны төдийгүй дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ээдрээ түвэгтэй байсан тэр цаг үед Монгол Улс нам төвт төрийн байгууллаас олон намт, ардчилсан тогтолцоонд шилжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн үндэс суурийг шинэ Үндсэн хуулиараа баттай тавьсан юм. Үүнд Монгол Улсын төрийн эрх барих анхны байнгын парламент-Улсын Бага Хурал давтагдашгүй түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

Төрийн бодлого боловсруулах, хэлэлцэхэд олон ургалч үзлийн үүднээс хандаж, ялгаатай байр суурийг хүндэтгэн сонсох, нээлттэй мэтгэлцээнээр зөв шийдэлд хүрч, улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө зөвшилцөн ажиллах парламентат ёс анхны загварыг Улсын Бага Хурал тогтоосон юм.

Парламент иргэдээ зүгээр л сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажилладаг байх ёстой.

Ардчилсан парламентын түшиг тулгуур нь ард түмний итгэл. Энэхүү итгэлийг дааж, иргэн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалан, нийгмийн олон талын дуу хоолойг сонсож, төрийн шийдвэрийг ард түмэнтэйгээ хамт гарган, мэдлэг оюун, чин сэтгэл, улс төрийн эр зоригоо дайчлан ажилласан Улсын Бага Хурлын гишүүд өнөөгийн парламентчидад үлгэр жишээ болдог юм.

Парламентын залгамж чанар нь өмнөх үеийнхээ ололтыг бататгаж, алдаанаас суралцах чадвараар илэрч байх ёстой. Ингэж чадвал төрийн бодлого тогтвортой байж, шинэчлэл нь үндэслэлтэй, хэрэгжилт нь тууштай байна.

Ард түмнээс эрхээ авсан төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их Хурал өмнөх парламентуудын хүрсэн үр дүн, ололт амжилтыг үргэлжлүүлж, иргэдийнхээ өмнө байнга нээлттэй байж, үзэл бодол, байр суурь, санал гомдлыг сонсож ажиллахыг чухалчилж байна.

Парламентын ажлын үр дүн нь баталсан хууль иргэдийн амьдралд ямар бодит ахиц бий болгож байгаад орших ёстой. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь парламентын онцгой үүрэг. Төрийн бодлого, хуулийн зохицуулалт иргэдийн амьдрал, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар эерэг үр дүн авчирч байгааг бодит баримтад тулгуурлан үнэлж ажиллах нь учирч буй саадыг арилгаж, хуулийн зохицуулалтыг засаж сайжруулахад дэм болно.

Иймд Улсын Их Хурлаас “Нээлттэй парламент” шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэ бол иргэн, төр хоёрыг холбосон итгэлцлийн бат бөх гүүр, амьдрал дээр мэдрэгдэх бодит үр дүн байх юм. Үүнийхээ хүрээнд төрийн үйлчилгээний “И-Монголиа” системд “УИХ таныг сонсож байна” цэс нэвтрүүллээ. Энэ цэсээр 3 сарын хугацаанд 700 гаруй иргэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар олон чухал санал дэвшүүлээд байна.

Олон улсын парламентын өдрөөр “Нээлттэй парламент” танхимыг Тамгын газрын дэргэд нээлээ. Иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд олон шат дамжлага, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг. Энэ байдлыг бага ч болов хөнгөвчилж, Улсын Их Хурлын гишүүд, иргэдийг чөлөөтэй уулзаж, санал солилцох боломж бүрдүүллээ.

Танхим нээгдсэнээс хойш Улсын Их Хурлын 10 гаруй гишүүн нийт 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь биечлэн сонсжээ.

Мөн цахим шинэчлэлүүдийг үргэлжлүүлж, санал хураалтын дүн, хуулийн хувийн хэрэг, гишүүний асуулт, асуулгын хариу, хяналтын сонсголуудын мэдээлэл, гишүүдийн ирц, тайлан зэрэг хуулийн хүрээнд ил болгож болох бүхий л мэдээллийг нээлттэй болголоо. Үүгээр иргэд Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагааг бодит цагийн горимоор хянах боломж бүрдсэн.

Парламент иргэдээ зүгээр л сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажилладаг байх ёстой. Иргэн өөрт хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь олж авч, хэлэлцэж буй асуудлыг ойлгож, саналаа хүргүүлж, шийдвэрт нөлөөлөх боломжтой байх ёстой.

Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн бүрийн хариуцлагаас хамаардаг. Парламентын нээлттэй, ил тод байдлыг улам сайжруулснаар иргэдэд сонгосон төлөөлөгчийнхөө ажилд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхөд ач холбогдолтой төдийгүй Улсын Их Хурлын гишүүдийн үг, үйлдэл, хариуцлага дээшлэх, сахилга, ёс зүйг эрхэмлэн, үүргээ чин шударгаар гүйцэтгэхэд дэмжлэг болно.

Амьдралын бодит шаардлагаас үүдсэн үндэслэлтэй шийдвэрийг ард иргэдтэйгээ хамтарч, ойлголцож гаргадаг, хэрэгжилтийг тууштай хянадаг парламентыг бэхжүүлж хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний үүрэг юм. Улс орныхоо ирээдүй, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэх Улсын Бага Хурлаас бүрдсэн үнэт зүйлийг улам хөгжүүлж, парламентын залгамж чанарыг өвлүүлэн үргэлжлүүлэх эрхэм үйлс батдах болтугай гэж УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээндээ онцолжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан