Нар дээрээс төөнөсөн намрын дулаахан өдөр. Сүхбаатарын талбайд хөл хөдөлгөөн тасрахгүй. Өнгө өнгийн дээлээр гоёсон ахмадууд, гартаа цэцэг барьсан хүмүүс төв талбайд хөлхөлдөж, баяраа тэмдэглэж, дурсгалын зураг даруулна. Хүн зөрөхөд ч давчуу энэ хөл хөдөлгөөн, баяр хөөрийн дундуур үе үе чанга дуугаар “Учралаа” хэмээн хашхирах нь сонсогдоно.
Дуу гарсан зүгт алхвал нэгэн иргэн суулт зарлажээ. Түүнийг Б.Энхмөнх гэдэг. Тэрээр Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахыг шаардсан суултыг эхлүүлсэн бөгөөд шаардлага нь биелтэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.
-170222-165978740720260916170231.jpeg)
Тэрбээр, "Энгийн иргэдийн хүүхдүүд гурван ээлжээр, 10 мянган төгрөгийн хуванцар сандал дээр хичээллэж байхад Ерөнхий сайдын ээжийн буюу хамаарал бүхий сургуульд хувьсах зардал нэрээр 640 хүүхдэд 5.5 сая төгрөг тооцож, нийт 3.25 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгах асуудал яригдсан нь шударга бус байна, улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлаа шийдэхийн оронд шал өөр зүйлд анхаараад байх юм. Ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий сайдыг огцруулж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахыг шаардаж байна” хэмээн ярив.
Б.Энхмөнх өмнө нь Улсын Их Хурал дахь Ардчилсан намын ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд есдүгээр сарын 14-нд ажлаа хүлээлгэн өгөөд, иргэний хувиар суулт зарлаж буйгаа тайлбарлав.
БАРУУН ТАЛД АХМАДУУД ЖАГСАНА
-170149-196407209420260916170159.jpeg)
Төрийн ордны баруун талд хэдхэн алхмын зайд өөр нэг шаардлага тавьсан иргэд жагсжээ. Тэд бол ахмадууд. Ахмадууд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, “юмны үнэ өссөн энэ үед одоогийн тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна” хэмээн ярьж байлаа. Тэдний хэлж буйгаар, 2027 оны нэгдүгээр сараас тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, хамгийн бага тэтгэвэр 1.5 сая төгрөг болох тухай мэдээлэл байгаа ч үнийн өсөлттэй харьцуулахад энэ нь хангалтгүй аж. Тиймээс хамгийн бага тэтгэврийг 3.33 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна" гэв.
Жагсаал зохион байгуулагч А.Баярсайхан ахмадуудын тэтгэврийн тогтолцоог өөрчлөхгүйгээр өнөөг хүрсэн нь ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд нөлөөлж буй талаар ярив. Мөн сонгууль ойртож байгаа энэ үед шаардлагаа тавьж, тэтгэврээ нэмэгдүүлэхгүй бол сонгуулийн дараа энэ асуудал орхигдож болзошгүй гэсэн байр суурь илэрхийлэв.