Машинууд 2029 он гэхэд хүний оюун ухааны түвшинг гүйцнэ хэмээн Америкийн нэрт зохион бүтээгч Рэй Курцвайль мэдэгдэв. Түүний үзэж буйгаар, олон тооны мэдээлэл агуулсан микрочипийг тархинд амьдруулах боломж олгох нээлтийн босгонд хүн төрөлхтөн тулж ирээд байна.
20 гаруйхан жилийн дараа хүнийхтэй адил хиймэл оюун ухааныг зохион бүтээнэ. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөн үзүүлэх чадвартай байх аж. Цаашилбал хүний тархинд хураагуур судасны тусламжтайгаар нэвтрэн, мэдрэлийн эстэй хамтран үйл ажиллагаа явуулах чадвартай, ухаантай нанороботууд мэндлэх аж. Энэ нь компьютерийн хурдаар тооцоолон бодох, хязгааргүй тооны мэдээлэл санаж байх, мэдрэлийн системийнхээ тусламжтайгаар бодит ертөнцтэй ямар нэг тусгай арга хэрэглэхгүйгээр харилцах зэрэг өнөө үед мөрөөдөж л чадах боломжийг хүн төрөлхтөнд нээх аж. Ийнхүү оюун ухаант машин буюу киборгийн үе цэцэглэснээр хүмүүст ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү гэсэн асуулт гарч байна. Шинжээч үүнд "үгүй" гэж хариуллаа. Энэхүү иргэншил нь хүний болон зохиомол оюун ухааныг нэгтгэн нийлүүлэх замаар хөгжинө. Өөрөөр хэлбэл, хүний оюуны чадварыг дээшлүүлж, эрүүл мэндийг нь хамгаалах аргуудыг организмд нэвтрүүлснээр энэ нь биеллээ олно.
XXI зуунд хүн төрөлхтний өмнө тулгарах шинжлэх ухаан-техникийн гол асуудлуудыг тодорхойлохоор АНУ-ын Инженерийн үндэсний академи өнөө цагийн шилдэг сэтгэгчдийг сонгон цуглуулсан. Эдний дунд Р.Курцвайлаас гадна Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж, хүний геномын судалгааны пионер Крэг Вентер нар оржээ. Америкийн шинжлэх ухааны холбооны жил тутмын хурал Бостонд өнгөрөгч долоо хоногийн сүүлээр болоход зууны 14 гол зорилтыг дэвшүүлэн тавьсан байна. "Тархины инженерчлэлээс" гадна үүнд нарны болон цөмийн дулааны синтезийн эрчим хүч эзэмших, устөрөгчийн хөдөлгүүр боловсруулах, аюулт өвчнийг эмчлэх үр дүнтэй эм гарган авах, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, том хотуудын тээврийн асуудлыг шийдвэрлэх зэрэг багтжээ.