Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменигийн оршуулгын ёслол эхэлж, олон сая хүн оролцох төлөвтэй байна. Оршуулах ёслол зургаан өдрийн турш үргэлжлэх аж.
Хамени энэ оны хоёрдугаар сард АНУ, Израилын Иранд хийсэн цохилтын үеэр 86 насандаа амиа алдсан юм.
Тэрээр 1989 оноос хойш 36 жилийн турш Ираныг удирдсан бөгөөд аюулгүй байдлын нөхцөл, улс төрийн шалтгааны улмаас оршуулгын ёслолыг ийнхүү хэдэн сарын дараа зохион байгуулж байна.
Ираны эрх баригчид ёслолыг зөвхөн гашуудлын арга хэмжээ бус барууны орнуудад "эсэргүүцэл, эв нэгдэл, бууж өгөхгүй" гэсэн улс төрийн мессеж хүргэх томоохон үйл явдал болгохоор зорьжээ.
Талийгаачийг Тегеран хотын төв сүмд гурван өдөр залах бөгөөд дараа нь төрөлх хот Машхад руу авч явж оршуулна гэв.
Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан тэргүүтэй цэргийн удирдлагууд болон бүс нутгийн зарим орны төрийн өндөр албан тушаалтнууд хүндэтгэл үзүүлсэн ч барууны орнуудын удирдагчдыг уриагүй аж.
Ёслолын үеэр Ираны удирдлагууд АНУ, Израилын эсрэг хатуу байр сууриа дахин илэрхийлж, "Иран хэзээ ч бууж өгөхгүй" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian