Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан батлан хамгаалах салбартай холбоотой мэдээллийг Батлан хамгаалах яамны дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.
Тэрбээр, Жил бүрийн үндэсний их баяр наадмаар цэргийн ёслолын жагсаал болдог. Ёслолын жагсаал нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөөх баатарлаг тэмцлийн түүхийг хүүхэд залуус, иргэддээ ойлгуулах ас холбогдолтой.
Монгол Улсын зэвсэгт техник, цэргийн хөгжлийг танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, төрт ёс үнэт зүйлдээ хүндэтгэл үзүүлдэг ёслол. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 825 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэй буюу бүрэн дэлгэмэл жагсаал хийнэ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зэвсэгт техниктэй дэлгэмэл жагсаал хийхэд шаардлагатай бэлтгэл ажлын зардал, жагсаал зохион байгуулах шийдвэр гаргалаа. 7-р сарын 10-ны өдөр төрийн цэргийн болон хууль сахиулахын 8500 гаруй алба хаагчдын ёслолын жагсаал, цэргийн 90 гаруй зэвсэг техник буюу байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмжүүдийг оролцуулсан техникийн парад зохион байгуулна.
Парадад Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориуллалтын тоног төхөөрөмжийг харуулна. Мөн Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэж буй байлдааны хуягласан хүнд болон хөнгөн машинууд, дронуудыг танилцуулна.
Цэргийн ёслолын жагсаал, техникийн парадын бэлтгэл хангах ажил үргэлжилж байна гэв.