Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчлахаар өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Түүнийг Бүгд Найрамдах Гватемал Улсыг хавсран хариуцаж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид “Чингис Хаан”олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.
Гадаад хэргийн сайд К.Р.Мартинез 2026 оны 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах бөгөөд айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол, Гватемалын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.