Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд өнөөдөр УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Хөгжлийн бэрхшээлтэй 13 мянган хүүхдээс 20-30 хүрэхгүй хувь нь сургуульд сурч байгаа. Бусад нь боловсрол авч чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эхэд туслах сэргээн засахын мэргэжилтнийг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулж өгөөч.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: Халамж ихдээд байна гэдэг атлаа асаргаа хэрэгцээтэй иргэндээ очиж байгаа нь 26 хувь. Хөдөлмөрлөж байгаа, эрүүл саруул ажлаа хэвийн явж байгааг халамжилдаг нь 70 хувь. Халамжийг ялгаатай авч үзнэ.
Боловсролын зээлийн санг хөгжлийн сан болгоно. Сэргээн засахын нарийн мэргэжлийг зээлийн жагсаалтад бичнэ. Шаардлагатай бол 100 хувь санхүүжүүлнэ. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулж байсан учраас зовлонг нь ойлгож байгаа хэмээсэн юм.