gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамрын хийд рүү аялахдаа хийх зүйлс

Б.Эрдэнэчимэг
Аялал
2026-06-12
4
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
4
Twitter logo
Аялал
2026-06-12
Хамрын хийд рүү аялахдаа хийх зүйлс

Монголчууд бидний үр хүүхдээ дагуулаад зорин очдог газруудын нэг нь Хамрын хийд. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт оршдог  Хамрын хийд  одоогоор дотоод гадаадын жуулчдын хөлд дарагдаагүй, нам гүм байна.  

Энэ газар нь Ноён хутагт Данзанравжаагийн өлгий,энергийн  төв төдийгүй шамбалын орон гэж үздэг тул дотоодын жуулчид Ханбаян зүрх хайрхныг зорин очдог.

Биднийг очиход хийдийн гадна худалдаачид угтав. Тэднээс өргөх арц хүж, ус, архи, будаа, чүдэнз худалдан авах боломжтой. Мөн 12 жилийн амьтны дүрс, жингийн цувааг харуулсан баримлууд, сүүн цацлын хувин, халбага, тулга гэх мэт бэлэг дурсгалын зүйлс, нутгийн дархчуудын бүтээлийг өржээ.  

Хамрын хийдийн тусгай хамгаалалтын газрын захиргаанаас дотогш орох тасалбарыг 2000 төгрөгөөр авч дотогш нэвтэрнэ.  

Таныг хамгийн түрүүнд Бодь мэлмий угтах бөгөөд өөдөөс тань  ширтэх мэт энэ мэлмийд залбирч, бясалгал үйлдэн, мэлмий рүү ширтэж зогсоорой.  

Дараа нь мэлмийн хажуугийн алтан хаалгаар орж, хилэнцийг арилгах, муу зүйл ард үлдэг хэмээн залбирдаг. Гарах хаалгыг мөнгөн хаалга гэж нэрлэдэг. 

Эндээс хэдхэн алхмын зайд Бирдийн ходоод хэмээх чулуун овоо бий. Бие, хэл, сэтгэлээрээ санаатай эсвэл санамсаргүй үйлдсэн нүглээ энд наманчилж, арц хүжээ уугиулж ариусна.  

Томоос жижгэрсэн гурван тойрог газарт тод харагдана. Үүнийг цагийн хүрд гэж нэрлэдэг. Та авч  очсон будаагаа өргөж, Шамбалын оронд төрж, бурхны хутгийг олох болтугай гэж мөргөөрэй.  
 
Эгнүүлэн тавьсан усан тахилуудад ус өргөж, бурхдыг ундаалсны дараа энерги авах газар хэмээх улаан чулуутай газарт хэвтдэг. Зарим хүн суусан харагдана, зарим нь хоёр алгаа ч газарт нааж, газрын хөрснөөс энерги авах гэж ихэд хичээнэ. Мөн “Хамрын хийдэд байна, энерги аваарай” гэж ойр тойрныхон руугаа залгаж буй хүмүүсийн яриа дуулдана. 
 
Эндээс шатаар дээш өгсөн, Алтан гавал овоон дээр гарч, “Ум сайн амгалан болтугай” гэж гурван удаа  мөргөдөг. Мөн алдарт Үлэмжийн чанар дууг энэ овоон дээр дуулдаг. Овооны хөшөөн дээр дууны үгийг сийлжээ.  

Говийн догшин ноён хутагтын зохиосон Үлэмжийн чанар нь зөвхөн дуу биш, маанийн адил хүчтэй, шидтэй гэж үздэг тул заавал дуустал нь дуулдаг учиртай.  

Таны 2000 төгрөгөөр худалдан авсан тасалбар дээр дээрх үйлдлүүдийг нэг, хоёр, гурав хэмээн маш ойлгомжтойгоор тайлбарласан байдаг тул хаанаас эхэлж, хэрхэн гарахыг ойлгомжтойгоор бичжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан