Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, АЖЭБЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, АМГТГ-ын дарга П. Баянбаатар, Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Захиргаа аж ахуйн албаны дарга Г.Тамир, Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг нар мэдээлэв.
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв:
-Бид ХЗДХЯ-тай хамтран ажиллаж,хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Бид хуульдаа дүн шинжилгээ хийж үзэхэд олон хийдэл, 268 давхардал, 150 зөрчил байна. Иймд хуулийг өөрчлөх шаардлагатай. 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Байгалийн баялгийн үр өгөөж ард түмний мэдэлд байх заалтыг нэмсэн билээ. Энэ дагуу Засгийн газар 2020 онд тогтоол гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг манай яаманд даалгасан юм.
Өргөн уудам нутаг дэвсгэрээ хамгаалан амьдардаг нүүдэлчин малчидтай уул уурхайн төсөл зөрчилддөг. Энэ нь зөвхөн Монгол Улсын хэмжээний асуудал биш. Бусад улсад ч энэ асуудал тулгардаг. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг хариуцлагатай болгоно.
Төсөл хэрэгжүүлэгч өөрийн хөрөнгөөр биологийн, техникийн нөхөн сэргээлтийг 100 хувь хийдэг болно. Төслийн ажлын 2/3-ыг хийсний дараа төсөл хэрэгжүүлэгч нөхөн сэргээлтийн төлбөрөө 100 хувь байршуулсан байна. Нөхөн сэргээлтээ хийсний дараа үлдсэн төлбөрөө буцаан авна.
"Онтрэ" ордтой холбоотойгоор Засгийн газар сайн хэлцэл хийх боломжтой. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл багтан ажилласан. Тус үйлдвэрийн төлдөг 21 хувийн АМНАТ-ыг бууруулаагүй, хэвээр үлдээсэн. Цаашид хүнд металлын салбарыг цэвэр эрчим хүч рүү чиглүүлнэ. Олон улсын энэ чиглэл рүү бид бодлогоо хандуулна.
Хуульд туссан дараагийн зүйл нь эрэл үнэлгээний ажлыг сайжруулна. Энэ ажлыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хийвэл улсын төсвийг хэмнэнэ. Монгол Улсын хаана, юу байгааг богино хугацаанд тодорхойлох боломжтой. Үндэсний геологийн алба зөвхөн ашигт малтмал биш, газар доорх баялаг, ус гэх мэт олон эрдсийг судална. Дараа дараагийн төслүүд ажил хэрэг болоход суурь судалгаанууд хэрэгтэй. Энэ боломжийг хуулиар олгоно.
АМНАТ-өөс Орон нутгийн нэгдсэн санд 10 хувийг хуваарилдаг байв. Үүнийг 15, 20 хувь болгоно. Учир нь зарим уул уурхайн төслийг орон нутгийн иргэд эсэргүүцдэг. Өргөн уудам нутгаа хамгаалан нүүдэлчин соёлтой уул уурхай зөрчилддөг. Энэ нь зөвхөн Монголд тулгардаг асуудал биш. Өндөр хөгжилтэй орнуудад ч байдаг. Амьдрах орчныг дордуулахгүйгээр хөрөнгө оруулах боломжийг бий болгоно.
Орон нутгийн удирдлага АМНАТ-ийн орлогыг өөрсдөө захиран зарцуулна. Уул уурхайг хариуцлагатай, тогтвортой болгосноор иргэд эсэргүүцэх нь багасаж, ойлголцол үүснэ. АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ. Олон улс зэсийг чухал ашигт малтмалын жагсаалтдаа нэмэв. Зэсийн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байна. Татвараас хөнгөлж, урамшуулал олгож байна. Австралид зэсийн АМНАТ 2.5-5 хувь, Энэтхэгт 4.63 хувь, Индонезид 2-5 хувь, БНХАУ-д 2-10 хувь, Казахстанд 5.7 хувь байна.
Бүх улс зэс рүү анхаарч байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх, дата төв байгуулах, цахилгааны эх үүсвэр бий болгох, ногоон эрчим хүчний хөгжилд зэс чухал үүрэг гүйцэтгэж байна. Аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжилд зэсийн хэрэгцээ их байна. Бид зэсийн АМНАТ-ыг 10 хувь болгож, олон улсын жишигт нийцүүлнэ. Өндөр АМНАТ-ын улмаас 20 орчим зэсийн төсөл хэрэгжих боломжгүй байна. Мөн инфляц өсөж, төгрөгийн ханш унасан нь үйлдвэрлэгчдийн зардлыг өсгөсөн.
Одоо Эрдэнэт, Оюутолгой ХХК жилд 1.6 их наяд төгрөгийн АМНА төлдөг. Үүнийг богино хугацаанд 2.2 их наяд төгрөг болгох боломжтой. Зэсийн АМНАТ-ийг бууруулж, төслүүд эхэлбэл 20 мянган шууд ажлын байр бий болно. Гэрээт ажилчид 40 мянгаар нэмэгдэнэ. Нийт 60 мянган ажлын байр бий болно. Уул уурхайн салбар бусад салбараас хоёр дахин өндөр цалинтай.
Гэхдээ Эрдэнэтийн АМНАТ-ийг бууруулаагүй. Харин ОТ-н Хөрөнгө оруулалтын гэрээ болон Тогтвортой байдлын гэрээгээр АМНАТ-ийг 5 хувиар төлөх заалттай. Тэгэхээр энэ хоёр том үйлдвэрийн төлдөг АМНАТ буурахгүй. Тусгай рояалтигаар АМНАТ тооцох хуулийн заалт хэвээрээ байна.
Тусгай АМНАТ 10, 20, 30 хувь байх уу гэдгийг тухай бүрд шийдэж болно. 2015.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан юм. Тухайн үед өсөн нэмэгдэх АМНАТ 5 хувь байв. 2025 оноос хойш хязгааргүй болсон. Энэ заалтыг хөндөөгүй. Хэдэн хувь болгох нь УИХ-ын бүрэн эрх. Зэсийн үнэ өндөр байгаа боломжийг эхлээгүй байгаа 21 төсөлд олгоно.
Бид "Онтрэ"-гийн хэлэлцээний улмаас энэ хуулийн төслийг яаруу өргөн бариагүй. Хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэлүүдийг би хамгийн түрүүнд хэлсэн. Олон зөрчил, давхардал үүссэн тул засах шаардлага үүссэн. "Онтрэ" стратегийн орд тул төслийн өгөөжийн дийлэнх нь ард түмний мэдэлд байх ёстой гэв.
Ашигт малтмалын тухай хуулийг анх 1994 онд баталжээ. 1997, 2006 онд нэмэлт өөрчлөлтүүд хийсэн байна. Үүнээс хойш томоохон өөрчлөлт оруулаагүй юм.