АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Трамп мэдээлэл өгөхдөө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ормузын хоолойг нээлттэй байлгах хүсэлтэй байгааг онцлов.
Тодруулбал тэрбээр "БНХАУ тэндээс их хэмжээний газрын тос худалдаж авдгаа хэлсэн. Тиймээс тэд цаашид ч газрын тос худалдаж авахын тулд Ормузын хоолойг нээлттэй байлгахыг хүсэж байна.
Ши надад хэлэхдээ "Ийм их газрын тос худалдаж авдаг улс Ирантай тодорхой хэмжээнд харилцаатай байх нь ойлгомжтой. Ямар нэг байдлаар тус болж чадвал дуртайяа тусална" гэсэн" хэмээн ярьжээ.
Түүнчлэн БНХАУ-ын тал АНУ-аас 200 Boeing онгоц худалдаж авахаар тохиролцсон аж.
Энэ талаар Трамп Boeing компанийн зүгээс 150 ширхэг онгоц өгөхийг хүссэн ч Ши 200-г авна гэсэн" гэв.
Сэтгүүлчид Трампаас энэ айлчлалын хүрээнд хоёр удирдагчийн харилцаанд ямар ахиц гарсныг асуухад Трамп "Би Ши Жиньпинийг маш халуун дулаан хүн гэж бодож байна" хэмээн ярьжээ.
Ши Жиньпиний хувьд "Тайваний асуудлыг буруу шийдвэл хоёр улсын харилцаа хурцадмал байдалд шилжиж болзошгүй" гэдгийг Трампад анхааруулаад амжсан.
Трампын айлчлал өнөөдөр өндөрлөх юм.
Эх сурвадж: ВВС