142 азарга бүртгүүлсэн ч гараанаас 81 морь 10.00 цагт гараанаас гарав. Морьд ямар шалтгаанаар хасагдсаныг Хэнтий аймгийн Биндэр сумын уяач Г.Энхтулгаас тодруулав.
“Манай азарга яг хэмжээндээ байдаг, 38-39-ийн хэмжилттэй. Гэтэл өндөр гэсэн шалтгаанаар хасагдчихлаа. Хэмжилтийн үйл явц хүний нүднээс далд явагдаж байгаа учраас хардалт маш их байна.
Ямар ч ил тод байдал алга. Төхөөрөмж рүү оруулаад л хасагдаж байна. Зарим илт өндөр адуу шалгараад орчихсон. Хэмжилтүүд харьцангуй, жигд биш явагдаж байгаа мэт санагдлаа.
Өмнө хэрэглэж байсан хэмжилтийн арга нь илүү зөв байсана. Уяачид бүтэн жилийн хөдөлмөрөө зориулдаг. Гэтэл ийм асуудлаас болоод хөдөлмөр нь талаар болж байна.
Хяналтын хэмжилтийг дахин хийх шаардлагатай. Ухаалаг төхөөрөмжөөр хэмжиж байгаа учраас дахин хэмжихгүй гэх яриа гарч байна. Гэхдээ үүнийг дахин нягтлах хэрэгтэй.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хэмжилтээр хасагдаж байгаа морьдын тоо илүү их байна. Төхөөрөмж рүү оруулах үед адуу үргэх, хавчигдах, толгой шилбэлзэх зэрэг асуудал гарлаа. Үүнээс болж сэрвээний оронд хүзүү хэсгээс хүртэл хэмжилт авч байгаа тохиолдол байна” гэв.