Шадар сайд Н.Номтойбаяр:
-Үндэсний их баяр наадмаар соёл урлагийн салбарын 13,000, цагдаагийн 5,500, Хотын тохижилт үйлчилгээний 2,000 орчим албан хаагч ажилласан. Төрийн албан хаагчид болон баяр наадмыг зохион байгуулахад гар бие оролцсон 20,000 хүнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Нийт баяр наадмын үйл ажиллагаанд 9.3 тэрбум төгрөг зарцуулж, 2 орчим тэрбум төгрөгийн орлого олсон. Үүнд аудит шалгалт хийнэ. Урилга хэлбэрээр үнэгүй тараадаг байсан билетийг худалдан борлуулсан. Худалдан авсан хүмүүст талархал илэрхийлье. Энэ орлогоор Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төслийг санхүүжүүлнэ.
Бөхчүүдийн допингийн асуудал гардаг. Энэ жил өндөр цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээг урьдчилан авсан нь тодорхой үр дүнд хүрсэн. Цолд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Тодруулбал, түрүү, үзүүр бөхөөс болоод бусад гарди, заан зэрэг цол хүртсэн ямар ч бөхөөс допинг илрээгүй.
Аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй гэдэг имэйлийг Германы лабораториос урьдчилан илрүүлээд байгаа. Энэ бөх цолтой даваанд барилдаагүй гэдгийг хэлье.
Морины сэрвээ хэмжихэд ганц нэг маргаантай асуудал гарсан. Цаашид маргаан гарахгүй гэдгийг энэ жилийн баяр наадмыг зохион байгуулсан комиссоос хариуцлагатайгаар мэдэгдье. Сур харваатай холбоотой аливаа асуудал гараагүй.
Баяр наадмыг зохион байгуулахад дэд бүтцийн хувьд үнэхээр учир дутагдалтай байна. Тэгэхээр Засгийн газраас Хүй долоон худагт шинэ цогцолбор барих шийдвэр гарган ажиллаж байгааг дуулгая.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар наймдугаар сарын 1-нээр аймгуудын баяр наадмыг дуусгавар болгохыг үүрэг болголоо. Шүлхий гарсан хоёр аймгаас бусад газар баяр, наадмын үйл ажиллагаа зохиохгүйг хатуу анхааруулж байна. Найр наадам нь хэтэрч өвөлжилтийн бэлтгэл ажил цалгарддаг. Үүнийг 21 аймгаар явж газар дээр нь шалгана.