Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.
Төв Азийн зарим улс орон манай улсаас халал мах импортлох, үржлийн мал авах зэрэг санал тавин, хамтран ажиллаж байна.
Монголын “Вайт групп”, “Агро нэгдэл” зэрэг компаниуд Тажикистанд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлт тавьсан байна.
Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай "Замын зураглал”-ыг хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд байгуулснаар талууд Монгол-Тажикистаны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд манай хоёр улс ноос, ноолуур болон хөвөн даавууны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой.
Монголын байгалийн өндөр чанартай ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэл болно.
Замын зураглалын хүрээнд хоёр улсын мал эмнэлгийн байгууллагууд эпизоотик буюу малын халдварт өвчний нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл солилцож, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай мал эмнэлгийн гэрчилгээ, протоколуудыг боловсруулах чиглэлээр хамран ажиллана.
Тажикистан улс Монголоос адуу, үхэр, хонь, ямааны мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэдгээ мэдэгдсэн. Мал аж ахуйн салбарт харилцан туршлага солилцох, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Тажикистан Улсын нутаг дэвсгэрт мал аж ахуйн чиглэлээр хамтарсан судалгааны төв байгуулах боломжийг талууд судалж, хамтран ажиллаж эхэлсэн гэж ХХААХҮЯ мэдээлэв.