gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Herbalife "Хоггүй хот" аянд нэгдлээ: Энгийн үйлдлээс том өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе

Бизнес
2026-05-05
Twitter logo

2026 оны тавдугаар сарын 1-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Herbalife-ын Монгол дахь хамт олон, гишүүд хамтран “Хаврын цэвэрлэгээ–Хоггүй хот” аяны хүрээнд хаврын их цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээ нь нийслэлийн иргэдийн амарч, салхилдаг гол бүсүүдийн нэг болох Богд уулын Дугуй цагаан руу өгсөх аманд өрнөж, байгаль орчноо хамгаалах бодит үйлдлийг уриалсан, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү аяны хүрээнд Herbalife-ын нийт 190 гаруй бие даасан гишүүд нэгдэн, нийтийн эзэмшлийн талбайн 1 тонн гаруй хог хаягдлыг цэвэрлэж, орчны бохирдлыг бууруулах бодит ажил өрнүүллээ.

Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь зөвхөн хог түүхээр хязгаарлагдахгүй, харин дахивар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах ойлголтыг олон нийтэд түгээсэн явдал байв. Хуванцар, шил, металл, цаас зэрэг хаягдлыг ялган цуглуулснаар тэдгээрийг дахин боловсруулах боломж бүрдэж, байгальд учруулах сөрөг нөлөөг бууруулах алхам болсон юм.

Ангилан ялгасан дахиврыг "Төвшин Сайхан"  дахивар нөөц авах төвд тушаах боломжтой бөгөөд тус төв нь төрөл бүрийн дахиврыг жингээр болон ширхгээр худалдан авдгаараа онцлог. Тухайлбал, шилэн савыг төрөл, хэмжээнээс хамааран ширхгээр үнэлдэг бол хуванцар (PET, HDPE), металл (зэс, гууль, хөнгөн цагаан, төмөр) зэрэг материалыг кг-аар тооцон авдаг байна.

Ялангуяа зэс зэрэг металл нь өндөр үнэлгээтэйд тооцогддог аж. Мөн сонин, картон, цагаан цаас зэрэг ахуйн хаягдлыг ангилан тушаах боломжтой бөгөөд ингэснээр байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын зэрэгцээ дахин боловсруулах салбарыг дэмжих бодит боломж бүрдэж байна. Түүнчлэн аккумулятор, автомашины зарим эд анги, томоохон төмөр хийц зэрэг хаягдлыг ч дахиварт авах боломжтой бөгөөд тодорхой нөхцөлд тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Хог хаягдлын дахин боловсруулалт яагаад чухал вэ?

1. Байгаль орчинд шууд эерэг нөлөө үзүүлнэ: Дахин боловсруулах нь хогийг ил задгай хаях, булшлах, шатаахаас сэргийлнэ. Ингэснээр хөрс, ус, агаарын бохирдол буурч, амьтан, ургамлын орчин хамгаалагдана.

2. Байгалийн нөөцийг хэмнэнэ: Шинэ бүтээгдэхүүн хийхэд түүхий эд (мод, металл, нефть гэх мэт) ихээр ашиглагддаг. Харин дахивар ашигласнаар энэ хэрэглээ эрс багасна. Жишээ нь, хуучин цаасыг дахин боловсруулбал мод огтлох хэрэгцээ багасдаг.

3. Эрчим хүч хэмнэнэ: Шинээр түүхий эд олборлож, боловсруулах нь их эрчим хүч шаарддаг. Харин дахивар материал ашиглахад үүнээс хамаагүй бага эрчим хүч зарцуулна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ч нөлөөтэй.

4. Эдийн засгийн ашиг бий болгоно: Хог “үнэ цэнгүй зүйл” биш болдог. Жишээлбэл, хуванцар, металл, цаасыг ангилж тушаавал мөнгө болгож болно. Мөн дахин боловсруулах салбар нь ажлын байр бий болгодог.

5. Хогийн цэгийн ачаалал буурна: Хогийн цэгүүд дүүрэх, шинэ газар гаргах асуудал багасна. Хотын төлөвлөлтөд ч эерэг нөлөөтэй.

6. Иргэдийн хандлага өөрчлөгдөнө: Хогийг ангилж сурсан хүн байгальдаа илүү хариуцлагатай ханддаг. Энэ нь нийгмийн соёлын том өөрчлөлт болдог.

Дахин боловсруулах нь байгаль хамгаалах, мөнгө хэмнэх, бүр орлого олох боломжтой “3 талын ашигтай” шийдэл юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар “Хөршийн холбоо”, хамтын оролцоонд суурилсан нийгмийн хөдөлгөөнүүд эрчимжиж, хүмүүс өөрсдийн амьдарч буй орчноо хамтдаа хамгаалах хандлага нэмэгдэж байна. Herbalife-ын энэхүү санаачилга нь энэ чиг хандлагыг Монголд түгээж, иргэн бүрийн оролцооны үнэ цэнийг харуулж буйгаараа онцлог юм.

Зохион байгуулагчдын зүгээс “Том өөрчлөлт жижиг алхмаас эхэлдэг” хэмээн онцолж, иргэдийг дараах энгийн дадлыг хэвшүүлэхийг уриаллаа. Үүнд хогийг ангилан ялгах, дахиврыг зориулалтын төвд тушаах, нийтийн эзэмшлийн талбайд хог хаяхгүй байх, бусдыг уриалан оролцуулах зэрэг багтаж байна. Арга хэмжээнд оролцсон гишүүдийн хувьд хамт олноороо нэгдэн байгальд эерэг нөлөө үзүүлэх үйл ажиллагаанд оролцох нь урам зориг өгч, цаашид ч ийм төрлийн санаачилгад идэвхтэй оролцох хүсэл төрүүлдэг гэдгийг онцоллоо.

Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүд ийм төрлийн санаачилгад нэгдэж, хамтын оролцоог нэмэгдүүлэх нь “Хаврын цэвэрлэгээ–Хоггүй хот” зорилтыг бодит ажил болгоход чухал үүрэгтэй. Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг байгууллагын бус, нийт нийгмийн хамтын хариуцлага гэдгийг энэхүү арга хэмжээ тодорхой харууллаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан