Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17-р бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд байрлах “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн павильонд 2026 оны 8-р сарын 18-19-ний өдрүүдэд олон нийт, шийдвэр гаргагчид болон олон улсын төлөөлөгчдөд зориулсан цогц арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Дэлхий дахинд газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж буй энэ үед COP17 нь байгаль хамгааллын үр дүнтэй шийдлүүдийг хэлэлцэх гол талбар болж байна. Харин “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төсөл байгалийн нөөцийн хамтын менежмент, нөхөрлөлийн зохион байгуулалт, малчдын хуримтлал хадгаламжийн бүлгүүдийн туршлага болон байгаль хамгааллын тогтвортой санхүүжилт зэргийг танилцуулахаар зэхлээ.

Арга хэмжээний эхний өдөр болох 8-р сарын 18-нд оролцогчид интерактив тоглоом, мэдлэг сорих тэмцээн, үзүүлэн танилцуулга, хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зэргээр дамжуулан хээрийн экосистем, амьдрах орчны хамгаалал, зэрлэг амьтдын экологийн ач холбогдлыг танин мэдэх боломжтой. Мөн төслийн үр дүн, нөхөрлөлийн үйл ажиллагаа, хуримтлал хадгаламжийн туршлагыг танилцуулсан мэдээллийн булан ажиллана.
Наймдугаар сарын 19-ний өдөр “Хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд малчид, нутгийн иргэдийн манлайлал, оролцоонд төвлөрсөн хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, нөхөрлөлийн төлөөлөл, санхүүгийн байгууллагууд болон холбогдох салбарын төлөөллүүд оролцож, байгаль хамгаалал, бэлчээрийн тогтвортой менежмент, орон нутгийн хөгжлийн уялдаа холбоог хэлэлцэх юм.

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Далт Баян” нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч М.Дашням болон Ховд аймгийн Мөст сумын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн холбооны тэргүүн Г.Нарантуяа нар нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын бодит үр дүнг танилцуулахаар зэхлээ.

“Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төсөл нь малчид, нутгийн иргэдийг байгалийн нөөцийн хамгаалал, тогтвортой ашиглалтад идэвхтэй оролцуулах замаар бэлчээрийн экосистемийн доройтлыг бууруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2017 оноос хойш Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Ховд болон Говь-Алтай аймагт хэрэгжиж байна. Ингэхдээ, байгалийн нөөцийн хамтын менежментийн 280 нөхөрлөлтэй хамтран 9 сая га газар нутгийг хариуцан хамгаалж буй. Харин COP17 арга хэмжээгээр дамжуулан төсөл нь нөхөрлөлийн загвар, нутгийн иргэдийн манлайлалд суурилсан байгаль хамгааллын сайн жишгийг олон улсын түвшинд түгээхийг зорьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Хэвлэлийн ажилтан Г.Сайнзаяатай +976-88099792 утсаар холбогдоно уу.