gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Дашваанжил" ХХК-ийн жолоочид холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-07-30
Twitter logo

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол  (2024.01.24)  гарч хүний амь нас, эд хөрөнгө хохирсон. 

Хэргийг цагдаа, прокурор шалгаж дууссан. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр (2026.07.29) болсон. Гэвч өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ. Учир нь: 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тойргийн шүүх хүлээн авч, улмаар шүүгч М.Очбадрахад хуваарилжээ. 
Шүүгч М.Очбадрах нь хэргийг хүлээн авсан даруйд өөрийн зүгээс Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналтын прокуророор оролцож байсан. Иймд  хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг гаргасан. Гэвч хүсэлтийг тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн эзгүйд томилсон шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2930 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 
Улмаар яллагдагч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүхэд хандаж гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийн дагуу 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлон зарласан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан эхлэхээс өмнө яллагдагч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ч.Баднайнямбуу, иргэний хариуцагч “Дашваанжил” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нараас хуралдаан даргалагч шүүгч М.Очбадрахыг “Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа прокурорын хувиар хэрэгт оролцохдоо ямар хэмжээний ажиллагаанд оролцсон, ямар шийдвэр гаргасан эсэх нь ач холбогдолтой биш.
Гагцхүү тодорхой ажиллагаанд прокурорын эрх хэмжээг хэрэгжүүлж оролцсон байхад “шийдвэр гаргасан прокурор” гэсэн нэмэлт шалгуур бий болгон 10.1-1.3 дахь заалтыг явцууруулан тайлбарлах нь хуулийн агуулгатай нийцэхгүй байна. Мөн уг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокуроруудтай өмнө нь прокурорын газар, нэгжид хамт ажиллаж байсан бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй” гэх агуулга бүхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг бичгээр гаргасан.
Хэргийн бусад оролцогчдын өмгөөлөгч нар уг хүсэлтийг дэмжиж саналаа илэрхийлжээ. 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч нараас гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх тул яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан