AI Native School нь хиймэл оюуныг боловсролын орчинд зөв, үр дүнтэй нэвтрүүлэх загвар сургуулийг бий болгох, хөгжүүлэх цогц хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын багш нарт хиймэл оюун ухааны мэдлэгийг эхнээс нь заана. Хүүхдүүд хиймэл оюун ухааныг ойлгож, зөв зохистой ашиглаж сурахад багш гол чиглүүлэгч болох ёстой. Иймд хөтөлбөрийг багш нараас эхлүүлжээ. Хөтөлбөрийг Засгийн газар, Боловсролын яамны бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Боловсролын яам энэхүү санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Бага тэнгэр олон улсын сургуулийн Мэдээлэл технологийн багш Б.Ганболд “2026 онд Үндэсний хиймэл оюуны аянд хамрагдаж системтэйгээр суралцаж практикт ашиглах боломжуудтай танилцсан. Сургалтын явцад олж авсан мэдлэгээ багшийн өдөр тутмын ажилтай холбон хэрэгжүүлж эхэлсэн.