Уулзалтыг нээж Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр:
-Нүүрс бол Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болсон. Энэ орлого буурахад бүх салбарт дарамт ирдэг. Тиймээс төсвөө хэмнэхээс өөр араггүй болсон. Төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр буурсан. Гэтэл нөгөө талд төсвийн зардал 1 их наядаар өссөн байв. Ажил ямар гараанаас эхэлснийг эндээс харж болно. Түүхэндээ анх удаа төсөвт 2 их наяд төгрөгөөр бодит хэмнэлт хийсэн.
Бидэнд үүнээс өөр сонголт байгаагүйг ойлгосон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт талархал илэрхийлье. Аймаг орон нутагт аль болох бага дарамт үзүүлэхийг хичээсэн. Хамтдаа бүсээ чангалж чадлаа. Алдаа, оноотой хатуу санагдсан байж болох юм. Үүнээс өөр арга байгаагүй гэдгийг хэлье.