Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлаар Туулын хурдны зам төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, нийслэл хотын төсвийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ардчилсан Намын Нарийн бичгийн дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв: 2016-2026 онд буюу арван жилийн хугацаанд нийслэлийн төсөв 7.5 дахин нэмэгдэж, нийт 19.2 их наяд төгрөг зарцуулав.
Гэтэл энэ мөнгөөр 44 км метро туулын зам шиг 267 км хурдны зам, гүүр барьж болох байв. Түүнчлэн Улаанбаатар хотоор хөндлөн 19 км метрог 2.3 тэрбум доллароор барина гэж ярьж байгаа.
Гэтэл ийм метро 41 км аль хэдийн барьчихсан байж болох байсан. Ийм их мөнгийг нийслэл хот захиран зарцуулжээ, сүүлийн арван жилийн хугацаанд. Гэвч утаа арилсангүй, түгжрэл буурсангүй, амьдралын чанар сайжирсангүй. Нийслэлд бродюр солихоос өөр үр дүн гарсангүй.
Энэ бүхний ард 2021 онд батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, сүүлд батлагдсан Нийслэлийн түгжрэлийг бууруулах тухай хууль гэх мэт олон хууль журмаар дамжуулж, төсвийн хязгааргүй эрх мэдэлтэй болсон.
Энэ хэмжээгээр хяналтгүй эрх мэдэлтэй болсон тул Улаанбаатар өнөөдөр Монгол улсын нэг хэсэг мөн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.