gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аутизм ба боловсрол: Зан үйл судлаачийг дотоодод бэлддэг болох шаардлагатай

Эрүүл мэнд
Өчигдөр
Twitter logo

Аутизмыг таниулах дэлхийн өдөр ойртож байгаатай холбогдуулан олон улсын шилдэг мэргэжилтнүүд, салбарын байгууллагууд, их дээд сургуулиуд, төрийн бодлого боловсруулагчдыг хамруулсан "Аутизм ба dоловсрол" олон улсын хурал зөвлөгөөнийг зохион байгуулж бyй “Асах гэрэл баясал” төвийн үүсгэн байгуулагч Г.Оюунчимэгтэй ярилцлаа. 

-Та энэ байгуулагаа яагаад байгуулсан бэ? 
-Би аутизмтай хүүгийн ээж. Энэ шалтгаанаас үүдэн 2022 онд "Асах гэрэл баясал" төвийг байгуулсан. Дэлхий нийтэд өргөн хэрэглэдэг, нотолгоонд суурилсан зан үйл засал-ABA эмчилгээ үйлчилгээг үзүүүлж эхэлсэн юм.  
 
Бид байгуулагдсан цагаасаа Мэргэшсэн зан үйл  судлаачдын холбоо (BACB)-ны албан ёсны сертификаттай мэргэжилтэн (BCBA)-тэй хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөр, арга зүйгээ нэвтрүүлж, хүний нөөцөө бэлдэж, олон улсын стандартад ойртож ажиллахыг эрмэлзэж ирсэн.  

-Энэ удаагийн хурлын гол зорилго юу вэ? 
-Бид үйл ажиллагаагаа дөрөв дэх жилдээ явуулж байна. Аутизмтай хүүхдийг хөгжүүлж, амьдралын чанарыг нь сайжруулахад сургалтын хөтөлбөр, арга зүй, хүүхэдтэй ажиллах мэргэжилтний хандлага, мэргэжлийн ур чадвар маш чухал.  
 
Энэ тал дээр бид өөрсдийн хэмжээнд анхаарч байгаа ч ямар нэг байдлаар хамтран ажилладаг зан үйл судлаач, ахисан түвшинд мэргэшсэн (BCBA) гадаадын мэргэжилтнээсээ хамааралтай байсаар байна.  

Аль болох 2 наснаас хэтрэхгүй хүүхдээ оношлуулах нь чухал. Манай улсад СЭМҮТ-ын үнэлгээ, дүгнэлтэд үндэслэж хүүхэд албан ёсны онош авдаг.

 Энэ нөхцөлийг харсан ч тэр, нөгөө талд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд, манайтай ижил хүүхэд хөгжүүлэх төв, дэмжих төвүүдийн байдлыг харсан ч тэр аутизмтай хүүхэд, хүмүүстэй холбоотой чухал мэргэжлүүдийн нэг болох зан үйл судлаач мэргэжлийг дотоодын их дээд сургуулийн хөтөлбөрт оруулж, бэлддэг болох зайлшгүй шаардлагатай. 

Энэ шаардлагыг харгалзан бид АНУ-д төвтэй Мэргэшсэн зан үйл судлаачдын Холбоо (BACB)-нд хандсан. Тэд бидний саналыг нааштай хүлээж авч, тус байгууллагын Олон улсын хөгжлийн захирал Нейл Мартин Монголд ирж, бидний зохион байгуулж буй "Аутизм ба Боловсрол" олон улсын хуралд "Хэрэглээний зан үйлийн шинжилгээ (ABA): Шинжлэх ухаан ба эерэг хандлага" сэдвээр илтгэл тавина.  
 
Түүний илтгэлийн гол зорилго бол зан үйл судлалын буюу ABA-ийн мастерын хөтөлбөрийг Монголд суурьшуулах боломж, нөхцөлийг хэлэлцэх явдал. 

Түүний илтгэлийн дараа хүүхэд хөгжүүлэх төвүүд, сургуулийн өмнөх болон бага боловсролын байгууллагууд, салбарын яам, агентлагуудын төлөөллүүд, их дээд сургуулиудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.  

Ташрамд хэлэхэд бидний санаачилгыг хүлээн авч дэмжин оролцож байгаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд талархаж байгаагаа илэрхийлье. 

-Гадаадын өөр ямар мэргэжилтнүүд оролцох вэ? 
-Зан үйл судлал болон хэл, яриа заслын чиглэлээр мэргэшсэн олон улсын хоёр илтгэгч ирнэ. Тэд салбарын байгууллагууд болон асран хамгаалагчдад зориулсан сургалт мэдээлэл өгөх юм. 

Lina Slim — ASHA (Америкийн Хэл Яриа, Хэл Судлал ба Сонсголын Холбоо)-ны гишүүн (1985 оноос), BACB сертификаттай (2004 оноос). Илтгэлийн сэдэв: “Хамгийн чухал нь харилцаа” 

Smita Awistha — BCBA-D сертификаттай, Олон улсын зан үйл судлаач (IBAO, АНУ). Илтгэлийн сэдэв: “Оношилгооноос цааш: Аутизмыг эрт илрүүлэх, нийгмийн харилцааны чадварыг хөгжүүлэх, зан үйлийн сайн сайхан байдлыг дэмжихэд ABA-г ашиглах нь” 

-Хурлын хуваарь ямар байх вэ? Хэн оролцож болох вэ? 
-
Хурал хоёр хэсгээс бүрдэнэ: 

1-р хэсэг — 09:00–13:00: Салбарын бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүдэд зориулсан 
2-р хэсэг — 14:00–17:00: Салбарын мэргэжилтнүүд, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан 

-Манай улсын аутизмтай хүүхдийг дэмжиж хөгжүүлэх тогтолцоо ямар байна вэ? 
-Хүүхдийг сургуулийн өмнөх насанд эрт илрүүлж, хөгжүүлж, амьдралын чанарыг нь сайжруулах зорилготой ихэвчлэн аутизмтай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын байгуулсан төвүүд мөн тусгай цэцэрлэг, сургуулиуд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвүүд энэ салбарт голлох байр суурьтай ажиллаж байна. 

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдийнх нь хэл яриа, харилцаа хоцрогдож л байвал заавал онош хүлээлгүйгээр, хүүхдийнхээ хөгжлийг цаг алдалгүй дэмжиж эхлээрэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт үед нь дэмжиж, хөгжүүлэхийг төрөөс бодлогоор дэмжиж “Дэмжих төв”-ийн статустай байгууллагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэхэд тодорхой санхүүжилт олгож эхэлсэн. 

Энэ нь асран хамгаалагчдын нуруун дээрх ачааг эдийн засаг талаас нь нимгэлээд зогсохгүй гэртээ хүүхдээ асраад ажил хийх боломжгүй ээж, аав нарыг ажилтай болголоо. Энэ нь маш олон талын эерэг үр дагавартай. Энэ санхүүжилт цаашдаа улам нэмэгдээсэй, дэмжих төвийн шалгуурт хүрсэн төвүүд олон болно гэж найдаж байна. 

Хувийн, улсын сургууль цэцэрлэгүүд аутизмтай хүүхдийг тэгш хамруулж байгаа ч хөтөлбөр, арга зүй, орчин, хүний нөөцийн тал анхаарах шаардлага байгааг аутизмтай хүүхэдтэй ямар нэг байдлаар холбогддог бүх хүмүүс, байгууллага институцууд мэдэж байгаа.   

-Аутизмтай хүүхдийг хэзээнээс сургалт засалд хамруулж эхлүүлэх нь зөв вэ? 
-Аль болох 2 наснаас хэтрэхгүй оношлуулах нь чухал. Манай улсад СЭМҮТ-ын үнэлгээ, дүгнэлтэд үндэслэж хүүхэд албан ёсны онош авдаг. Энэ оношилгооны ачаалалтай байдлаас хамаарч хүүхдүүд эрт дэмжлэг авах нь хойшилдог байдал ажиглагддаг.  
 
Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдийнх нь хэл яриа, харилцаа хоцрогдож л байвал заавал онош хүлээлгүйгээр, хүүхдийнхээ хөгжлийг цаг алдалгүй дэмжиж эхлээрэй. Сэргээн засах төв, дэмжих төв, тусгай сургалтын байгууллагад хамруулах хэрэгтэй.  
 
Аутизмтай хүүхдийн харилцаа, хэл яриа, нийгэмшихүйг дэмжихэд удаан хугацааны тасралтгүй, тууштай байдал маш чухал учраас эрт эхлэх нь чухал. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан