Түгжрэлийг 30 хувь бууруулах зорилготой Туулын хурдны зам төслийн барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөн өрнөж буй.
"Туулын хурдны зам” төслийн хүрээнд шөнө дөлөөр, нууцаар бургас хядаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа тул “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцлийн дараагийн шатны алхамдаа шилжиж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах таван шаардлагыг хүргүүллээ.
- Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах
- Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ, байгаль орчны төлөв байдлын, нийгэм соёлын нөлөөллийн үнэлгээ болон бусад холбогдох бичиг баримтыг олон нийтэд нээлттэй болгох
- Туулын хурдны зам төсөлд байгаль орчны болон санхүүгийн аудит оруулах
- Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг ЗГ-ын хуралдаанаар авч хэлэлцэж, холбогдох тогтоолын төслийг УИХ-д танилцуулах
- Шаардлагын хариуг долоо хоногийн дараа өгөхийг хүслээ.