Тэрбумтан Илон Маск бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштэйнтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл өгснийхөө төлөө шүүхэд дуудагдсан хүмүүсийн өмгөөллийн зардлыг нь даана гэж мэдэгджээ.
Тэрбээр "Үнэнийг хэлсний төлөө шүүхэд дуудагдвал өмгөөллийн зардлыг нь би даана" хэмээн цахим сүлжээндээ бичсэн байна.
Үүний өмнөхөн зарим хохирогч уг хэрэгтэй холбоотой гурван сая баримтыг ил болгох шаардлага тавьсан бичлэгээ олон нийтэд цацсан.
Гэхдээ АНУ-ын Хууль зүйн яамнаас гурван сая гаруй хуудас баримтыг бүгдийг нь ил болгосон гэх мэдээллийг өгсөн юм.
Эдгээр баримтын дунд тэрбумтан Илон Маскийн нэр хэд хэдэн удаа цахим шуудангуудад дурдагдсан байсан.
Гэхдээ Илон Маск Эпштэйний арал руу очиж, үдэшлэгүүдэд нь хэзээ ч оролцож байгаагүй гэдгээ мэдэгдсэн юм.
Эдгээр баримтаар Илон Маскаас гадна улс төрийн зүтгэлтнүүд, хааны гэр бүлийн гишүүд, кино урлагийн салбарын нэр хүндтэй хүмүүсийн нэр ч ил болсон.
Эх сурвалж: Forbes