Бид нэхэмжлэх, тайлан, гэрээ гээд хэдэн зуун хуудас хэвлэж, принтерийн чимээ тасрахгүй үргэлжлэх нь хэвийн үзэгдэл. Гэвч энэ нь эргээд байгальд ямар хохирол учруулдгийг тэр бүр анзаардаггүй. Тэгвэл Хэвлэлийн зөв менежмент гэдэг ойлголт гарсан нь зөвхөн санхүүгийн хэмнэлт биш, байгаль дэлхийгээ аврах бодит тэмцэл, орчин үеийн соёлт хүний сонголт юм.
Нэг хайрцаг цаас — Нэг том мод
Судалгаагаар 1 тонн бичгийн цаас гаргаж авахын тулд 17-оос 24 ширхэг нас биед хүрсэн модыг тайрдаг. Энэ нь оффисын стандарт 4-5 хайрцаг (20-25 боодол) цаас тутамд нэг том мод золиослогдож байна гэсэн үг. Нэмээд 1 тонн цаас үйлдвэрлэхэд 26,000 литр ус зарцуулдаг байна.
Хэрэв танай оффис сард 10 хайрцаг цаас хэрэглэдэг гэж үзвэл та бүхэн жилд 20 гаруй модыг "хэвлэж" орхидог байх нь. Харин хэрэглээгээ ердөө 20-30% хянаж, ухаалаг шийдэл нэвтрүүлж чадвал жилд бүхэл бүтэн төгөл модыг огтлохоос аварч чадна.
Хэвлэлийн менежмент гэдэг нь хэвлэхийг хориглохгүй биш, харин ухаалгаар хэрэглээний тухай юм.
- Хоёр талт хэвлэл (Duplex): Дадал болгох хүч.
Принтерийнхээ тохиргоог "Duplex" болгох нь цаасны хэрэглээг шууд 50% бууруулна. Энэ нь танай байгууллагын цаасны төсөв хоёр дахин хэмнэгдэнэ гэсэн үг.
2. Хяналтын систем: Хариуцлагатай хэрэглээ.
Хэн, хэдий хэмжээний цаас хэрэглэж байгааг хянах Print Management программ хангамж нэвтрүүлснээр хэрэглээг хянаж, үргүй зардал аяндаа багасдаг.
3. "Secure Print" vs. Цаасны үлдэгдэл.
Принтерийн кодоор хийж хэвлэдэг систем (Pull printing) нэвтрүүлснээр "андуурч хэвлэсэн эсвэл принтер дээр “мартсан” цаасны үлдэгдлийг 15-20% арилгаж чадна.
4. Дижитал соёл: Cloud бол шинэ оффис.
Заавал хэвлэх шаардлагагүй танилцуулга, мэдээллийг дотоод сүлжээ эсвэл Cloud дээр хуваалцах, дижитал гарын үсэг ашиглах нь цаасны хэрэглээг бууруулах хамгийн том алхам юм.
Буянтай хөрөнгө оруулалт
Нэг мод тарихаас гадна ургаж буй нэг модыг огтлохоос хамгаалах нь эх дэлхийдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Компаниуд ESG (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)-ын тайландаа "Бид төдөн мод тарилаа" гэхээс гадна "Бид ухаалаг хэрэглээгээр төдөн модыг авч үлдлээ" гэж бичих нь илүү үнэ цэнтэй болж байна.
Ухаалаг хэвлэж, урт удаан, ногоон орчинд амьдарцгаая!
Бидэнтэй холбогдож, Xerox-ийн ухаалаг хэвлэлийн шийдлийн талаар зөвлөгөө аваарай.
Холбогдох утас: 75007777