Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний улиралд 7.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Энэ хугацаанд манай улс 4.9 тэрбум ам.долларын бараа экспортолж, 2.5 тэрбум ам.долларын бараа импортолсон бөгөөд гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарав.
Мөн нийт экспорт өмнөх оны мөн үеэс 62.3 хувиар өсөж, импорт 2.7 хувиар буурсан байна.
Экспорт 1.9 тэрбум ам.доллароор өсөхөд: зэсийн хүдэр, баяжмалын экспорт 1.3 тэрбум ам.доллар буюу үнийн дүнгээр 2.4 дахин, нүүрснийх 453.7 сая ам.доллар буюу 33.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
- Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 91.24 төгрөгөөр буюу 3566.62 төгрөг болж суларсан байна.
- Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрчээ. Тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.