Улсын хэмжээнд 2025 онд 2339 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, хүүхдээс үйлдсэн 1135 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна.
Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байжээ.
Үе тэнгийн дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг.
Нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг эхлүүлжээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарсан нөлөөллийн ажил дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх аж.
Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сэтгэлзүйн дарамт авах, нэр төрд халдах, доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад интернет хэрэглээ эрчимтэй өсөж, нийт хүн амын 80 гаруй хувь нь интернет хэрэглэгч болсон бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний дийлэнх нь өдөр бүр цахим орчинд идэвхтэй оролцож, дунджаар 3–5 цагийг өнгөрүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр”-өөс 2025 онд хийсэн судалгаагаар 13–17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9–12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь мөн ийм нөхцөлд орж байсан нь тогтоогдсон.
Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа нь цахим орчны эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй байгаа нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг харуулж байна.
Цахим дээрэлхэлт нь доромжилсон, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараах, бүлгээр гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрдэг.
Энэ нь уламжлалт дээрэлхэлтээс ялгаатайгаар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх, богино хугацаанд олон хүнд тархах, устгах боломж хязгаарлагдмал зэрэг онцлогтой. Үүний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө илүү гүнзгий, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй байдаг.
Судалгаанаас харахад цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэл түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сурлагын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай тулгарч байна.
Гэвч хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө шийдэхийг оролдох, эсвэл насанд хүрэгчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал боломж олгодог хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг цахим болон бодит орчинд аюулгүй байлгах нь нэн тэргүүний зорилт болжээ.