АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны штабын хуралдааны мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд УБ хотод байрлах 134 шатахуун түгээх станцад 1792 тонн бүтээгдэхүүн, орон нутгийн 125 шатахуун түгээх станцад 1597 тонн автобензиний ачилтыг хийжээ. Энэ долоо хоногт багтааж доголдлыг арилгахыг хичээж байна гэв. Улсын хэмжээнд 30-40 суманд автобензин байхгүй гэсэн мэдээлэлтэй байгаа ба өнөө маргаашдаа эдгээрийг хангахаар ажиллаж байна. Дараагийн ээлжид томоохон ШТС-ийн сүлжээгүй, хувийн жижиг шатахуун түгээх станцуудад цөөн тооны бөөний борлуулалтын хангалтыг хийнэ.
Долоодугаар сард нөөц, хангалт багассантай холбоотойгоор доголдол бий болсон ч өнөөдрийн байдлаар татан авч байгаа хэмжээгээр хэвийн хэмжээнд хүрэх боломжтой.
Иргэн орон сууцандаа шатахуун нөөцөлж байсан зөрчил илэрсэн. Энэ нь өөрөө болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд аюултай тул ард иргэд аюулгүй байдлаа хангах ёстой. Энэ есдүгээр сард үнэ нэмэгдэхгүй, хангамж хэвийн байдалтай байхаар баталгаажсан тул зориулалтын бус саванд ахуйн байгууламжид шатахуун хадгалахгүй байхыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.