Өнөөдөр (2026.08.28) СОР17-ын албан ёсны сүүлийн өдөр тохиож байна. Нийт 12 хоногийн турш хуралдсан уг хурал сүүлийн өдрөө шийдэл, үр дүн, үйл ажиллагааны шилжилтийн талаар хэлэлцэнэ.
Өнгөрсөн өдрүүдэд “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг сэдвийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөл туршлага, шийдэл, байр сууриа хуваалцсан. Сэдэвчилсэн өдрүүд өндөрлөж, эдгээр хэлэлцүүлгийг бодит шийдвэр, хэрэгжилт, цаашдын үйл ажиллагаатай холбох мөч ирж байна.
COP17-ийн гол зорилго болох газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой удирдах асуудлаар гарсан санал, санаачилгууд цаашид хэрхэн хэрэгжихэд анхаарах юм.
Орон нутгийн иргэд, уугуул иргэд, малчид, эмэгтэйчүүд, залуучууд, иргэний нийгэм, бизнес болон засгийн газруудын оролцоог бодит үйл ажиллагаатай холбох нь COP17-оос гарах үр дүн билээ.
12 өдрийн турш өрнөсөн хэлэлцүүлгийн дараа COP17-ын оролцогчид "Бид газрыг нөхөн сэргээх тухай ярьснаас цаашилж, бодит өөрчлөлтийг хэрхэн бий болгох вэ" гэсэн асуултад хариулахыг зорьж буй.