Өчигдөр (2026.08.27) Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн ажлын өрөөнд хийсэн "Төрийн ажлыг танилцуулъя" гэх агуулга бүхий бичлэг цахим хуудаст тархаж, олны шүүмжлэлийг дагуулсан. Тус бичлэг дээр гарч буй эмэгтэй өөрийн цахим хаягтаа тайлбар хийжээ.
Тэрбээр “Өчигдөр намайг ирээд ажилтайгаа танилцаарай гэсэн юм. Тэгэхээр нь би өмсөж байсан хувцастайгаа яваад оччихсон. Тэр буруудлаа. Би өчигдөр сайдтай хоёр дахь удаагаа л уулзаж үзсэн. Аягүй нээлттэй хүн байхаар нь “Би бичлэг хийдэг юм аа. Өөрийнхөө үеийн хүүхдүүдэд төрийн ажил ямархуу вэ гэдгийг хөгжилтэй өнцгөөс харуулчихъя. Та надад бичлэг хийгээд өгөх үү” гэж асуухад зөвшөөрсөн. Би цаашдаа хувцаслалт дээрээ анхаарна аа” гэж цахим хаягтаа нийтэлжээ.
Уг эмэгтэй энэ онд БНХАУ-ын Хэнань мужийн Кайфэн их сургуулийг төгссөн. Цахим орчинд шинжлэх ухаан, түүх, унших дуртай ном гэх мэтчилэн агуулгатай бичлэг түгээдэг.