gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Дөлгөөн: Үүрэн холбоо болон хэрэглээний төлбөр зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй

Бизнес
5 цаг 22 минутын өмнө
Twitter logo

Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ, зээлжих зэрэглэлийн онооны тооцоололд хэрэгжүүлж буй өөрчлөлтүүдийг танилцууллаа.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн УИХ-аас зээлийн мэдээллийн үйл ажиллагааг сайжруулах 10 чиглэл өгснийг мэдээлэв. Энэ хүрээнд зээлийн мэдээлэл нийлүүлдэг банк бус санхүүгийн байгууллагуудад хяналт шалгалт хийж эхэлсэн бөгөөд цаашид банкуудыг хамруулахаар төлөвлөжээ.

Зээлийн мэдээлэл шинэчлэгдэхэд оноо дахин тооцоологдоно.

Өмнө нь зээлжих зэрэглэлийн оноо төлөлтийн мэдээллээс хамааран сард нэг удаа өөрчлөгддөг байсан. Харин Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад үүрэг хүргүүлснээр шинэ мэдээлэл хүлээн авсан даруйд иргэний оноо дахин тооцоологддог болсон байна.

Гомдол, засварын хүсэлтийг цахимжуулна.

Зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдийн гомдол, хүсэлтийг нэг сувгаар хүлээн авч, тухайн асуудлыг санхүүгийн байгууллага эсвэл Монголбанк шийдвэрлэх эсэхийг мэдээлдэг цахим системийг E-Mongolia платформд есдүгээр сарын сүүлээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Мөн зээлийн мэдээлэлд засвар оруулах хүсэлтийг санхүүгийн байгууллагад албан бичгээр хүргүүлдэг үйл явцыг цахимжуулж, эхний хувилбарыг есдүгээр сарын 20-нд ашиглалтад оруулахаар бэлтгэжээ.

Хэрэглээний төлбөр оноонд нөлөөлөхгүй.

Л.Дөлгөөний мэдээлснээр үүрэн холбоо болон хэрэглээний бусад төлбөрийг зээлжих зэрэглэлийн оноо тооцоход ашиглахаа больсон. Цаашид оноог зөвхөн зээлийн мэдээлэл, төлөлт болон зээлийн түүхэд үндэслэн тогтооно.

Хэрэглээний төлбөрийн өр нь зээл биш учраас оноонд нөлөөлөхгүй ч зээлийн мэдээллийн лавлагааны өр, төлбөрийн хэсэгт харагдсан хэвээр байна.

Зээлийн мэдээлэлтэй холбоотой хууль, журамд шаардлагатай өөрчлөлт оруулах саналыг Монголбанк боловсруулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.

Зээлийн лавлагаа, зээлжих зэрэглэлийн оноо ямар ялгаатай вэ?

Зээлийн мэдээллийн лавлагаа нь иргэн, аж ахуйн нэгжийн нийт зээл, төлөлт болон өр төлбөрийн түүхийг харуулна. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь уг түүхэд тулгуурлан зээлдэгчийн төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг тоон утгаар илэрхийлдэг.

Өмнө нь нэг зээл дээр хугацаа хэтрүүлсэн түүх бүртгэгдсэн бол зээл олгохоос шууд татгалзах тохиолдол байсан. Харин оноонд суурилсан үнэлгээ нэвтэрснээр санхүүгийн байгууллага босго оноо тогтоож, түүнээс дээш оноотой иргэний хүсэлтийг үргэлжлүүлэн судлах боломжтой болсон.
Жишээлбэл, нэг байгууллага босгоо 560 оноо гэж тогтоосон бол түүнээс доогуур оноотой иргэний хүсэлт шаардлага хангахгүй байж болно. Гэхдээ байгууллага бүрийн босго, эрсдэлийн бодлого ялгаатай тул бага оноотой иргэнд зээл санал болгодог байгууллагыг судлах боломжтой.

Оноонд суурилсан үнэлгээ нь зээлээ хариуцлагатай төлж, өндөр оноо бүрдүүлсэн иргэдэд бага хүү, илүү өндөр зээлийн хэмжээ болон таатай нөхцөл авах боломж бий болгож, санхүүгийн сахилга батаа хадгалах хөшүүрэг болж байна.

Зээлээ хугацаанд нь тогтмол төлөх нь оноо аажмаар сайжрахад эерэг нөлөөтэй. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтрүүлсэн түүхтэй ч зээлээ бүрэн төлж хаасан 400 мянга орчим зээл бүртгэлтэй байна.
Зээлийн лавлагаанд буй зээлийн түүх оноо тооцох үндсэн өгөгдөл болох бол хэрэглээний төлбөрийн өр лавлагаанд харагдах ч оноонд нөлөөлөхгүй.

Эх сурвалж: Монголбанк        

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан