gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хичээл дээрээ шатар тоглоно гэхээр сайхан санагдаж байна”

М.Лхагвадулам
Боловсрол
Өчигдөр
Twitter logo

Би дөрвөн настайдаа шатар тоглож сурсан. Өнөөдөр хоёр удаа тоглоод нэг хожиж, нэг ялагдлаа. Надад шатрын дүрсээс бэрс хамгийн их таалагддаг. Учир нь бэрс хаашаа ч нүүж чаддаг. Гэхдээ морины нүүдлийг хийдэггүй. Одоо хичээл дээрээ шатар тоглоно гэж бодохоор сайхан санагдаж байна" гэж тэмцээний оролцогч Г.Содбилэг ярилаа.

Сурагчдын "Их нүүдэл" шатрын хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2026.09.03) боллоо. Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор болсон.

“Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн нээлтэд зориулж төрийн өмчит ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд шатрын тэмцээн зохиожээ. Сүхбаатарын талбайд долоон дүүргийн 320 сурагч оюун ухаанаа өрсөлдүүлэн, шатар нүүсэн. Сургууль бүрээс 1-5-р ангийн арван хүүхэд оролцсон ажээ.

Тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ““Chess in school” хөтөлбөр 2012 оноос хойш дэлхий даяар хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсад энэ жилээс эхлэн хэрэгжихээр боллоо. Дэлхийн шатрын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Багш нараа зуны турш бэлдэж, сургалт явуулсан. Өнөөдөр 10 мянган шатрыг нийслэлийн сургуулиудад хүлээлгэж өгч байна.

Хиймэл оюун ухааны эрин үе эхэллээ. Нэгдүгээр ангид орж буй хүүхдүүд 2045 онд 25 настай болно. Тэр үед 73 сая ажлын байр устаж, 100-аад сая ажлын байр шинээр бий болно. 84-р сургууль дээр “Их нүүдэл” тэмцээн 10 жилийн өмнөөс зохион байгуулагдаж байна. Цөөхөн хүн амтай ч асар том газар нутагтай улс хөгжлийн, сэтгэлгээний, ёс зүйн их нүүдлийг хийж байна гэсэн агуулгатай юм. Шатар бол хийсвэр сэтгэлгээ, ой санамжийг хөгжүүлдэг билээ. Тиймээс ирээдүй хойч үеийнхээ хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэхээр эл үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэж ярилаа.

Үргэлжлүүлэн шатрын тэмцээнд оролцогчдын сэтгэгдлээс хүргэвэл "Би хоёр настайдаа өрж сурсан. 3,4 насандаа нүүдэл хийдэг болсон. Шатар тоглоод хоёр медаль авсан. Манай аав шатар зааж өгсөн. Шатар тоглодог найзууд маань "Би ирээдүйд шатарчин болно" гэдэг. Харин гуравдугаар ангийн сурагч Б.Лхагвасүрэн "Шатар тоглох үнэхээр гоё байдаг.  Сая нэг хожигдчихлоо. Би цагаан талд тоглох дуртай. Энд ирсэн хүүхдүүд их мундаг тоглодог юм байна. Би хичээл дээрээ найзуудтайгаа шатар тоглохыг хүсэж байна" гэж хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Тиймээс сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан нь "суралцахуйд суралцсан", төлөвшсөн монгол иргэнийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хүүхэд шатар тоглох явцдаа хаана, хэрхэн алдсанаа болон ямар шийдвэр гаргавал өөр үр дүнд хүрэх байснаа шууд ухаарч, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж сурдаг. Энэ нь тэвчээр хариуцлагатай байдал, өөрийгөө хөгжүүлэн засах хамгийн том чадварыг эзэмшүүлдэг хэмээн Боловсролын яамнаас мэдээлсэн юм.

Гэрэл зургийг Ж.Отгонбат 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан