gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол улсын ДНБ-ий хэмжээ 9.7 хувиар өсчээ

Ч.Болортуяа
Эдийн засаг
2011-05-30
0
Twitter logo

-Тойм: Энэ оны эхний улиралд Монгол улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарав-

ДНБ-ий хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар 840.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Түүнчлэн оны үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 1,748.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 24.1 хувьд хүрсэн талаар Үндэсний статистикийн газар мэдээлж байна.

ДНБ өсөлтийг ангилж үзвэл 49.6 хувийг үйлчилгээ, 31.3 хувийг аж үйлдвэр, барилга, 14.5 хувийг  бараа, үйлчилгээний цэвэр татварын өсөлт бүрдүүлж, үлдсэн хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлсэн байна.

Аж үйлдвэрлэлийн салбарт уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар өмнөх оны мөн үеийнхээс 30.8 хувиар, харин барилга угсралт, их засварын ажил 2.7 дахин нэмэгджээ.

Түүнчлэн өмнөх оны мөн үед хүнд өвөл болж, 11 орчим сая мал хорогдож байсан бол энэ онд 6.9 хувиар өссөн, өөрөөр хэлбэл малын хорогдол харьцангуй бага, төл бойжилт сайн байгаа нь эдийн засгийн эерэг үзүүлэлтэд нөлөөлж байна.  

Уул уурхайн салбарын тухайд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар,  нүүрсний үйлдвэрлэл нийт уул уурхай, олборлох аж үйлдвэрлэлийн 56 орчим хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 51.8 хувиар өсч найман сая тоннд хүрчээ. Харин төмрийн хүдрийн олборлолт өмнөх үеийнхээс 5.3 дахин нэмэгдсэн байна.

Эдийн засаг тэлж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 69.2 хувиар өссөн дүнтэй байгаа ч нөгөө талаас Засгийн газраас хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол багасгахын тулд өнгөрсөн хавраас эхлэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өмнөх онд 13 хувьд хүрч байсан инфляцийн түвшин 5.5 хувь болоод байгаа.  

Төсөв ба халамж

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны дөрөвдүгээр сарын гүйцэтгэлээр 1,198.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 53.5 хувиар буюу 417.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”- ийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 20.7 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн орлогод бүртгэсэн байна.

Нэгдсэн төсвийн нийт зарлага 2011 оны 4 дүгээр сарын байдлаар 1,149.5 тэрбум төгрөг байлаа. Халамжийн сангаас халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 21.6 тэрбум, алдар цолтой ахмад, ахмад дайчдад олгох хөнгөлөлтөд 2.0 тэрбум, жирэмсэн нярай эхчүүдэд олгох санхүүжилтэд 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгожээ.

Арилжааны банкны салбарын нийт актив 6.7 их наяд төгрөгт хүрчээ

Арилжааны банкны салбарын нийт активын хэмжээ оны эхний улирлын байдлаар 6.7 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 6.9 хувиар өссөн бөгөөд үүнээс нийт зээлийн хэмжээ харьцангуй хурдтай буюу 14.3 хувиар өссөн нь банкны салбарын үйл ажиллагаа харьцангуй идэвхжиж эхэлснийг харуулж байна. Энэ салбарт 2009 оны турш тасралтгүй өсч байсан чанаргүй зээлийн хэмжээ буурах хандлагатай болсон ч жижиг болон дунд хэмжээний банкуудын хувьд төлбөрийн чадвартай холбоотой асуудлууд байсаар байна.  Хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн оны эцэст 90 тэрбум төгрөг байсан бол энэ оны э6.7 их наяд төгрөгт хүрч хний улирлын байдлаар 81 тэрбум төгрөг болж буурсан. Гэвч чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлийн багцад эзлэх дүн 13 хувь буюу харьцангуй өндөр хэвээр байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард 189 тэрбум төгрөг байсан бол гуравдугаар сард 8 хувиар өсч 204 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэхдээ энэ хугацаанд нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 2009 оны эцэстэй харьцуулахад 29 хувиар өсчээ.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт 183 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), 178 хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) үйл ажиллагаа явуулсан бөгөөд ББСБ-уудын нийт активын хэмжээ 142.1 тэрбум, ХЗХ-дын нийт актив 50.6 тэрбум төгрөгт хүрлээ. ББСБ-ын хувьд нийт активын 59.9 хувийг зээлийн багц эзэлж буй бөгөөд үүнээс чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 7.0 хувийг эзлэж байна. Харин ХЗХ-дын хувьд нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 5.9 хувийг эзлэж байгаа бөгөөд нийт хоршооны гишүүдийн тоо энэ хугацаанд тогтвортой байгаа юм.  

Цаашид хүлээгдэж буй ажилд, Хөгжлийн банкийг байгуулсан учир цаашид бодит салбарыг дэмжих, тус банкаар дамжуулан Засгийн газрын өмнөөс шаардлагатай арилжааны эх үүсвэрүүдийн ашиглалтыг оновчтой шийдэх асуудал байгаа юм. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хямд, урт хугацааны санхүүгийн эх үүсвэрээр хангах, тэдгээрт зориулсан зээлийн баталгааны санг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар бизнесийг хөхүүлэн дэмжих зэрэг цаашид чухал шаардлагатай, тулгамдсан ажлууд хүлээгдэж байна.

Ч.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан