Монгол орны өргөн уудам нутаг ашигт малтмалаар баялаг. Өнөөдрийн байдлаар 6000 гаруй ашигт малтмал, эрдэс чулуулаг бүртгэгдээд буй юм. Ашигт малтмалыг ерөнхийд нь шатах, ховор, өнгөт, холимог, үнэт металл гэх зэргээр тодорхой хэдэн бүлгээр хувааж авч үздэг.
Тухайлбал, бидний сайн мэдэх нефть, нүүрс, байгалийн хий болон шатдаг занарыг шатах ашигт малтмал. Төмөр марганц, хар металл, хромыг ашигт малтмал гэнэ. Харин ховор металлд вольфрам буюу гянтболд, цагаан тугалга, молибден. Өнгөтөд зэс, хөнгөн цагаан, холимогт хар тугалга, цайр, үнэт металлд мэдээжийн хэрэг алт, цагаан алт, мөнгө ордог байна. Эдгээрээс ховор металлд тооцогдох гянтболдын нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдол нь асар их ажээ.
Манайд энэ металлыг бүр эрт XIII зууны үед хэрэглэж байжээ. Одоогийн Налайх дүүргийн орчимд тухайн үедээ Баян модны уурхай гэх газар Монголчууд вольфрам буюу гянтболдыг гарган авч, бусад гантай хольж түүгээрээ гянтболд илд хийдэг байж. Гэтэл манайхаас хамаагүй өндөр хөгжилтэй Европ тивд уг металлыг дөрвөн зуун жил гаруй хугацаагаар хоцорч, 1781 онд анх нээсэн хэмээн түүхийн хуудаснаа үлджээ.
Гянтболдоор хийсэн сэлэм маш сайн хаттай, бат бөх. Учир нь гянтболд өндөр хэмийн халууныг тэсвэрлэж чаддаг төдийгүй хамгийн хүнд металлд тооцогддог. Атгын чинээ гянтболдыг жигнээд үзэхэд 2-3 килограм байдаг гэхээр арга ч үгүй биз. Тиймээс түүгээр атомын зэвсэг, сансрын техник, чийдэнгийн гол зэрэг амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйлс болон аймшигт хор хөнөөлт зэвсэг хийхэд ашигладаг юм. Та бидний хэрэглэдэг 100 Вт-ын чийдэнгийн голд байх пүрш гэмээр нарийн утсыг гянтболдоор хийдэг гэсэн үг.
Дээхэн үед Орос ах нар Монголын нутаг дэвсгэрт хайгуул хийж, тэнд тийм металл байна гэж нэгд нэгэнгүй тогтоочихсон гэдэг. Гянтболдыг ч эх орны дайны үед Оросууд зэр зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд одоо ч гэсэн үнэ хүнд нь унаагүй юм.
Монгол нутагт гянтболдын орд газар цөөнгүй. Нийслэлд хамгийн ойр гэвэл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Баян давааны бүлэг орд, мөн сумын Жанчивлангийн бүлэг орд болон Баянчандманийн Цагаан нуурын орд зэргийн дурьдаж болно. Түүнчлэн Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг аймгуудад чамлахааргүй нөөцтэй ордууд байдаг аж.
Эднээс Төв аймгийн Баянчандмань сумын нутгийн “Мон вольфрам” компанийн жишээг авч үзье. Тус компанийн вольфрамын уурхай бүрэн хүчин чадлаараа бол жилд 500 тонн баяжмал гаргах ёстой. Гэвч техник, эдийн засгийн байдлаас болж жилдээ 68 хувийн WO3- ын агуулгатай 30-50 тонн баяжмал олборлож, түүнийгээ АНУ, БНХАУ-руу гаргадаг. / WO3 гэдэг нь вольфрамын агуулах хүчил/ Энэ хэчнээн бага тоо ч гэлээ олборлосон баяжмалынхаа тонн бүрийг 15-16 мянган ам.доллараар экспортолдог гэхээр бас ч гэж чамлахааргүй орлого. Өөрөөр хэлбэл, 30 тонн гянтболдыг 450 мянган ам.доллараар худалдаж болох нь. Багаар бодоход ийм тоо гарна.
“Мон вольфрам” компанийн захирлын хэлэхдээ, бид олборлосон баяжмалаа дэлхийн зах зээл дээрх ханшын дунджаар тооцдог. Одоогийн 15-16 мянган ам.долларын ханш доошилж 13-14, дээшлээд бүр 17-18 мянган ам.доллараар гаргах тохиолдол ч бий гэсэн юм. Тэгэхээр гянтболдоос олох орлогын дэргэд зэс багадана.
Манайхан “Эрдэнэт” хэмээх саалийн ганц үнээгээ харж суухын оронд гянтболдын орд газруудаа өөд нь татаж, хэд хэдэн саалийн үнээтэй болохийг хэн байг гэх вэ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр гянтболдын ханш WO3- ын агуулгаас шалтгаалан үнэ нь хэлбэлзэж байна. Өнгөрсөн онд 65 хувийн агууламжтай гянтболдын үнэ тонн нь 15 мянган ам.доллар байсан бол энэ оны эхний сарын байдлаар 16-17 мянган ам.долларт хүрчээ. Харин 99.50-99.95 хувийн WO3- ын агууламжтай гянтболдын өнгөрсөн оны дундач үнэ 37 мянган ам.долларт хүрч, мөн оныхоо арванхоёрдугаар сард 50300 ам.долларт хүрч, 2009 оны үнэтэй харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Гэтэл манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин болсон зэсийн ханш Лондонгийн хөрөнгийн бирж дээр тонн нь 8975 ам.долларт хүрлээ. Үүнээс үзэхэд зэсийн ханш улам л буух төлөвтэй. Харин цаг хором бүрт гянтболдын үнэ өссөөр л.
Дэлхий дахины гянтболдын нийт хэрэгцээнд Хятадын үйлдвэрлэл болон экспорт голлох байр суурь эзэлдэг. Хятадын дараа АНУ. Тиймдээ ч хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гянтболдын хамгийн том хэрэглэгч болсон байгаа юм. Иймээс хятадын засгийн газар нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангахын тулд гянтболдын үйлдвэрлэл ба экспортыг хязгаарлах, импортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж.
Хятад улс экспортоо ийн хязгаарлах бодлогоос шалтгаалан энэ онд гянтболдын хомсдол үүснэ гэж шинжээчид үзэж буй юм. Түүнчлэн Европын холбоо болон АНУ-д нийлүүлэлтийн асуудал хүндрэлтэй болж, улмаар гянтболдыг эрсдэлтэй металлын жагсаалтад оруулжээ. Тэгэхээр энэ онд нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалан гянтболдын үнэ нэмэгдэх хандлагатай юм. Ингэснээр гянтболдын баяжмал олборлогч орнуудад ашиг орлогын эерэг байдал бий болох нь.
Ер нь бид гянтболдын нөөцөө үнэн зөв тогтоож, одоо олборлож байгаагаа ялимгүй ихэсгэхэд л өлгийтэй байхад өвөрт мөнгө ороод ирэх юм биш үү.
Л.Дөлгөөн