АНУ-ын Вермонтын их сургуулийн эрдэмтэд Африкийн сарвуут мэлхийн эсийг ашиглан ердөө 1 мм хэмжээтэй "Ксенобот" гэх өөрийгөө эдгээх чадвартай анхны амьд роботыг бүтээжээ.
Тус робот нь алхаж, сэлж чаддаг ба бүлэглэн ажиллах чадвартай аж. Энэ бол "цоо шинэ амьдралын хэлбэр" гэж Вермонтын их сургуулийн төлөөллүүд ярьсан ба роботыг бүтээх судалгааг Туфтсын их сургуультай хамтран хийсэн байна.
Судлаачид мэлхийн үр хөврөлөөс амьд үүдэл эсийг гарган авч түүнийгээ биеийн хэлбэр бүтээх компьютероор програмчилсан хоргонд хийжээ. Ийнхүү эс компьютерын бүтээсэн хэлбэрийн дагуу хуваагдаж, өөрчлөгдсөн байна.
Вермонтын их сургуулийн тэргүүлэх профессоруудын нэг Жошуа Бонгардын хэлснээр энэ бол "програмчлагдсан амьд организм" бөгөөд яг л бөөгнөрсөн махны ширхэг шиг харагддаг аж.
Эдгээр роботуудыг цацраг идэвхт хог хаягдлыг цэвэрлэх, далай дахь микро-хуванцар бодисуудыг цуглуулах, хүний биед эмийн бодис нэвтрүүлэх зэрэгт ашиглах боломжтой гэдгийг эрдэмтэд онцоллоо. Гэхдээ сул тал нь тус роботууд зөвхөн уургийн бэлдмэл, липидээр хооллодог, нөхөн үржих чадваргүй, долоо хоног л амьдардаг байна.
Эх сурвалж: CNN