ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өмнөговь аймаг дахь Цагаан хадад нэг жолооч нас барсан ба энэ хүнийг коронавирусийн халдвараар нас барсан мэтээр цахим орчинд мэдээлж байна. Энэ хүн БНХАУ руу нүүрсний тээвэр хийдэг 39 настай залуу бөгөөд өдөр "Зүрхээр хатгаж бие тавгүйрхлээ” гэж хамт ажилладаг хүмүүстээ хэлээд гарсан ч харамсалтай нь эмнэлэгт хүрч чадалгүй замдаа нас баржээ.
Энэ хүнд ил шарх сорви байхгүй, ковид өвчний шинж тэмдэг илрээгүй. Нүүрс тээвэрлэдэг учир хоёр талдаа байнга шинжилгээнд хамрагддаг байсан. Цагаан хадад нүүрстэй, маш халуун байдаг учир зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан онош тавьж байна. Голомтод одоо эрүүл мэнд болон цагдаагийн байгууллагбнхан ажиллаж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.