“Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл” ТББ-аас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлж, алданги тооцохгүй байхыг дэмжсэн тогтоол гаргахыг Засгийн газраас шаардлаа.
Ингэхдээ албан ёсны гэрээ хэлцэл, хууль журмын дагуу байх ба түрээс хөнгөлөхөд чиглэсэн татварын болон бусад бодлогын арга хэмжээ авч өгөхийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас шаардсан юм.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат “Шинэ коронавирусийн тархалтаас үүдсэн хөл хорио удаан хугацаанд үргэлжилж буйн улмаас худалдаа эрхлэгчдийн орлого хаагдаж, барааны татан авалт хаагдсан хүнд нөхцөлтэй байна. Энэ нөхцөлд Засгийн газар болон холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй 50 мянга, бүртгэлгүй 60 мянга гаруй жижиг дунд аж ахуй эрхлэгчид бий” гэв.
Дээрх шаардлага бүхий хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн аж.
“Супер Рубин ХХК”-ийн захирал Э.Халиун “Монголын худалдаа, үйлдвэрлэлийн зах зээлийн 50 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид эзэлдэг. Тэдний 20 мянга орчим нь түрээслэгч. Түрээслэгч байгууллагуудтай хамт давагдашгүй хүчин зүйлийг даван туулж, нэгнийхээ хэцүү цаг үеийг хөнгөлье гэж бид түрээслүүлэгчдэд албан бичиг өгсөн. Гэвч тэд биднийг эсэргүүцсэн ба нэгнийгээ дэмжин ажиллахгүй байна. Гэтэл бусад улс орон, жишээ нь Хятадад бүх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг түрээснээс нь чөлөөлсөн. Тиймээс түрээслэгчид зүгээр сууж байгаад бэлэн орлого олж суухаасаа ичих хэрэгтэй. Түрээслүүлэгчид түрээсээ 50 хувь хөнгөлөх хүртэл Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл бид тууштай явна” хэмээв.
Засгийн газраас түрээсийн төлбөрөө хөнгөлсөн түрээслэгчдийг татвараас чөлөөлнө гэж шийдвэр гаргасан. Энэ талаар М.Тулгат “Энэ нь бодит амьдрал дээр яаж хэрэгжих нь тодорхойгүй, түрээслэгч хэдэн хувиар түрээсээ хөнгөлөхийг тусгаагүй, түрээслэгчдэд шууд нөлөөлж чадахгүй” гэсэн юм.
Мөн тус ТББ-аас бэрхшээл саадыг боломжит хувилбараар хамтран шийдвэрлэхийг хүссэн хувь хүн, байгууллагуудыг нэгдэн ажиллахыг урьсан юм.