ОУВС-ийн “Ойрх Дорнод ба Төв Азийн бүс нутгийн төлөв” тайлангийн энэ оны аравдугаар сарын дугаар “Өсөн нэмэгдэж буй сорилтууд, шийдвэрлэх үе” сэдвийн хүрээнд гарчээ.
Энэ тайланд “Түүхий эдийн үнийн өсөлтөд төсвийн бодлого хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ?” гэсэн асуудлыг хөндсөн байна.
“Өнөөгийн түүхий эдийн үнийн өсөлт, түүнийг дагасан төсвийн дарамт нь өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн дараагийн хүндрэлээс зайлсхийх (эдгээр асуудлыг эргэн байдалд оруулахад маш хүнд), нөгөө талдаа эмзэг бүлгийнхнийг хамгийн үр дүнтэйгээр хамгаалах бодлогыг сайтар хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Улс орнууд эрчим хүчний татаасын шинэчлэлээ дуусгах зэргээр ирээдүйн шокуудад тэсвэртэй байдлаа бэхжүүлэх, тусламж хэрэгтэй хүмүүсийг хамгаалах арга хэмжээнүүдийг зардал-хэмнэлттэй хэлбэрээр хэрэгжүүлэх замаар зорилтот бус, үр ашиггүй нийгмийн хамгаалал, татаасын тогтворгүй мөчлөгийг таслах ёстой.” гэж онцолжээ.
Түүхий эдийн үнэ өндөр түвшинд удаан үргэлжлэхгүй байх эрсдэл нь төсвийн бодлогын сонголтыг илүү ухаалаг хийхийг шаардаж байна. Төсвийн хязгаарлагдмал орчинд зорилтот бус арга хэмжээгээр богино хугацаанд төсвийг тэлэх нь өөр чухал бүтцийн арга хэмжээг хойшлуулах эсвэл өрөө нэмэх, улмаар макро эдийн засгийн тэнцвэргүй байдлыг нэмж, төсвийн эмзэг байдлыг улам даамжруулахад хүрнэ гэж дүгнэжээ.
ТЭГВЭЛ ТӨСВИЙН БОДЛОГО ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Ойрын хугацааны бодлого нь эмзэг бүлэгт учирч буй инфляцын нөлөөллийг бууруулахад чиглэх ёстой. Үүний тулд
1) Дотоодын инфляцын дарамтыг өдөөх, үе дамжсан тэгш бус байдлыг улам дордуулах, өр, санхүүжилтийн дарамтыг нэмэх төсвийн тэлэх бодлогоос зайлсхийх;
2) Зорилтот бүлэгт л бэлэн мөнгө шилжүүлэх болон бусад халамжийн, хүнсний татаасын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
3) Шатахууны өндөр өртөгтэй, орлого багатай хэсэгт бага өгөөжтэй үнийн татаасаас татгалзах; 4) Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс сэргийлэх;
5) Зайлшгүй тохиолдолд тухайн арга хэмжээг түр хугацаанд л хэрэгжүүлэх заалтыг тодорхой оруулах.
Харин дунд хугацааны бодлого нь ирээдүйн түүхий эдийн үнийн шоконд тэсвэртэй байдлыг бий болгоход чиглэх ёстой. Үүний тулд:
1) Эрчим хүчний татаасын реформыг илүү сайн/зорилтот нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэхтэй хамт хийх;
2) Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх;
3) Газрын тос импортлогчдын хувьд төсвийн орон зайг нэмэх, газрын тос экспортлогчийн хувьд нүүрсустөрөгчөөс орлого авч, бусад салбарыг төрөлжүүлэх зорилгоор татварын шинэчлэлээр төсөвт орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх.
4) Эрсдэлийн удирдлагын стратегийг баталж, мөрдөх. Түүхий эдийн үнийн мөчлөг, түүнийг тойрсон хэлбэлзэл байсаар байх болно. Иймд эрсдэлийн удирдлагын стратеги нь урт хугацааны тогтмол үнийн гэрээ зэрэг санхүүгийн хэрэгслийг эрсдэлээс хамгаалахад ашиглах замаар энэхүү тогтворгүй байдлыг бууруулахад тусалж чадна.
5) Засаглал болон төрийн санхүүгийн удирдлагыг үргэлжлүүлэн сайжруулах. Төсвийн ил тод байдал, хариуцлага, түүний дотор төрийн байгууллагуудын ил тод байдал нь зардлын үр ашгийг дээшлүүлэхэд тусалж чадна.