Лигийн шилдэг оноо түүгчдийн нэг, ирээдүйн алдрын танхимын гишүүн Кармело Энтони Брүүклин Нэтс багийн бэлтгэлд очиж хамт тогложээ. Тэрээр Нэтсын шилдэг хамгаалагчдын эсрэг ээлж дараалан шидэлтүүдээ оруулж, маш сайн тоглосон байна.
Одоогийн байдлаар гэрээ байгуулах талаар мэдээлэл гараагүй ч Дюрантыг гэмтэлтэй байх хугацаанд Энтониг ашиглаж болох талаар олон эх сурвалжууд мэдээлж байна.
Энтони өнгөрсөн улиралд Хьюстон Рокэтс багтай гэрээ байгуулсан ч улирлын эхний 10 тоглолтод оролцоод баг болон тоглогчид тохиролцоонд хүрч дахин тоглохоо больсон. Улмаар 1 сарын 22-нд түүнийг Чикаго Буллс багт бэлэн мөнгөөр сольсон юм. Кармело ч Буллс тоглолгүй 2 сарын 1-нд багаас хасагдаж тоглогчийн мэдлийн чөлөөт агент болсон билээ.
Одоог хүртэл багууд түүнийг сонирхохгүй байгаа ба өдгөө 35 настай Энтони одоогийн байдлаар ЛА Лэйкерс, Брүүклин Нэтс, Филадельфиа 76 зэрэг багуудтай нэр холбогдоод байгаа ч баггүй хэвээрээ л байна. Мөн төлөөлөгчөөрөө дамжуулан СБДАШТ-д АНУ-ын шигшээ багийнхаа өмнөөс тоглох хүсэлт явуулсан ч шигшээ баг нь түүнийг багтаа аваагүй билээ.
Л.Тулга