Төвд дэх өндөр уулсын мөс Азийн олон сая хүнийг усаар хангадаг бөгөөд сүүлийн 2000 жилд үзэгдээгүй дулааралтай тулгарчээ. Энэ тухай Төвдийн мөсийг судалдаг Хятадын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн илтгэлд дурдсаныг “Ройтерс” мэдээлэв.
Хэрэв байдал цаашид үргэлжилвэл цөлжилт улам эрчтэй явагдах юм байна.
Мөсний талбай багассанаар Азийн томоохон мөрнүүд болох Хятадын Шар болон Янзы мөрөн, Энэтхэгийн Брахмапутр, Вьетнамын хойгийг тэжээдэг Меконгийн усны түвшин өөрчлөгдөх гэнэ.
Сүүлийн 30 жилийн дотор мөс 15 хувиар багассан бөгөөд 8000 хавтгай дөрвөлжин метр талбай хайлжээ. Цаг уурын энэ өөрчлөлтөөс үүдэн үер болон хөрсний гулгалт ихээр нүүрлэж болзошгүй аж. Гэсэн ч дулаарал орон нутгийн экосистемд сайн нөлөө үзүүлснийг эрдэмтэд онцолжээ.
Бүс нутгийн эмзэг байгаль дахь хүний нөлөөг буруулах хэрэгтэй хэмээн эрдэмтэд уриалж байна. Харин Бээжин энэ уриалгыг сонсох дургүй байгаа бололтой. Тэд Төвдийн усны эрчим хүчийг ашиглах аварга төлөвлөгөө боловсруулжээ. Ингэснээр 2020 он гэхэд хэд хэдэн далан босгох аж.