Далай ээждээ золгоод ирлээ. Даанч дээ гэмээр болгожээ. Дотоодын жуулчид нэртэй зөв ч хүндэрч чадахгүй хэдэн зуун хүмүүс тэр нутгийг баллаж орхижээ. Нуурын эргээс 500 метрээс дотогш ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглосон хуультай боловч тосгоны захирагчийг аргалан 40-50 метр зайд жуулчны бааз нэртэй хэдэн зуун модон жорлон барьчихсан байна. Шөнө дөл болоход жуулчид нэртэй сэтгэцийн өвчтэй хүмүүс мод модны захад хүндэрч, далайн эргээр нэг 00-ын цаас, хүүхнүүдийн хэрэглээд хаячихдаг өнөөх аюултай юм дүүрэн. Хуучин цагт далайн эргээр хөх дэгд мэтийн арав орчим төрлийн цэцэг навч алаглаж байдаг байсан бол одоо хэцүү, хэцүү ю*мнууд эрээлэн бараалан байх юм. Их усны таталт, түрэлт мэтийн зохицолдолгоог мэдэхгүй хэсэг юмнууд нефтэн бүтээгдэхүүнтэй хөлөг онгоц живүүлчихэж. Живсэн онгоцноос доогуур тос бензиний хөвөө тогтож усны шувуу, загас жараахай хордон хэдэн арваараа хэдэн зуугаараа үхэж устаж байх бололтой. Түүнээс гадна их усны эрэг дагуулан зоосон хэдэн зуун жорлонгийн ялгадас нуурын усанд урсан орж асар ихээр бохирдуулж байгааг шинжээчид тогтоосон хэдий ч жорлонгийн эзэд, захирлууд учир байдлаа "зөв ойлгуулчихдаг" тул хэдэн зуун мэдрэл муутай хүмүүсийн ялгадас гүн цэнхэр нуурын усанд нийлсээр л байна. Хатгал орчимд алтны арав шахам лиценз олгогдсон хэмээн нутгийн индианчууд баяртай нь аргагүй ярьж байна. "Энэ их ус байхад угаана даа. Эхлэнгүүт нь л эхлэнэ дээ" хэмээн хорхойсцгоож байх юм. Одоохондоо Далай ээж толин цэнхэр хэвээрээ л байна. Арав орчим алтны үйлдвэр шороо зайлаад эхлэхээр шавартай шар шалбааг шиг юм болох биз. Байгаль орчны яам бол байгалийг сүйтгүүлж өндөр ашиг олж байх үүрэгтэй газар тул БОЯам алт угаах комбинацийг дэмжиж байгаа юм байх. Монголын төдийгүй Ази тивийн сор болсон нуур усны ирээдүй иймэрхүү байна. Гүндалай юу хийж яваа юм. Гүндалай нь бохирдоод байхад өөрөө цэвэр байж чадаж байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд.