Монгол төдийгүй гадны хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж, хэдийнэ 18000 хувь борлогдсон “Introduction to nomads” цомгийг “H1″ продакшны уран бүтээлчид гаргасан. Монголын язгуур урлагийг дэлхий дахинд таниулах зорилгоор бүтээл туурвиж байгаа тус продакшнд “A sound”, “Бөртэ” хамтлагийн уран бүтээлчид харьяалагддаг.
Үндэсний хэв маягийг бөмбөрийн хэмнэл, гитарын аялгуутай хослуулдаг тус продкшны залуус “Алтайн магтаал”-ыг өөрсдийн хэв маяг, стилээр амилуулснаа сонсогчдын хүртээл болгох гэж байна. Мөн “Introduction to nomads” цомогт багтсан аялгуунаас бүрдсэн “Nonstop” тоглолт хийх гэж байгаа аж. Одоогоор тоглолтынхоо өдрийг хараахан товлоогүй ч СТӨ-нд болох юм байна. Хамтлагийн залуус үзэгчид өөрийн эрхгүй аялгуунд нь автаж, сэтгэл догдлуулах тоглолт хийхээ амлаж байгаа юм. Тоглолт цаг гарантай үргэлжлэх бөгөөд хөтлөгчгүй гэдгээрээ бусад тоглолтоос ялгарах юм байна.