gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     10.21
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 0
Зурхай
 10.21
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 10.21
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам

Нийгэм
2009-09-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-09-24

Гаалийн Ерөнхий газрын даргын тушаал

Журам батлах тухай
Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Чөлөөт бүсийн захирагч, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д. Баасан /-т үүрэг болгосугай.
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.
4. Энэ тушаалыг 2009 оны 04 дүгээр сарын 15 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан чөлөөт бүсийн горим / Гаалийн тухай хуулийн 231 /-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Чөлөөт бүсийн тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална
1.2. Горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, горимд тавигдах шаардлага, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.

Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1. Горимд Гаалийн тухай хуулийн 231.1 -д заасан барааг байршуулна.
2.2. Горимд байршуулах Монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.3. Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

Гурав: Бичиг баримт
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтыг шаардана.
3.1.1. ачааны манифест:
3.1.2. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
3.1.4. тээврийн бичиг баримт;
3.1.5. гарал үүслийн гэрчилгээ;
3.1.6. гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.7. гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.8. барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.9. мэргэжлийн байгууллагын дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.8. чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас авсан гэрчилгээ
3.1.10. шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад хүргүүлж болно.
3.3. Журмын 3.1 -д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа" хяналтын тэмдэг дарна.

Дөрөв. Горимын шаардлага
4.1. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай энэ журмын хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан ажиллах бөгөөд бүсэд оруулах, гаргах бараа, ажил үйлчилгээ нь гаалийн хяналтад байна.
4.2. Чөлөөт бүсийн орох, гарах хаалга, бүсийн доторх барилга байгууламж объектыг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, теле-хяналтын систем бүхий харуул хамгаалалттай байна.
4.3. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай компьютерийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд чөлөөт бүсэд орсон, гарсан барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө
4.4. Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамлын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулахад хязгаарлалт тогтоохгүй.
4.5. Гаалийн тухай хуулийн 285.2-т-д заасны дагуу Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь гаалийн байгууллагыг үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангана.
4.6. Аж ахуйн нэгж, байгууллага нь чөлөөт бүсэд байр, талбай, хашаа, авто зам, холбоо, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ зэргийг барихтай холбогдуулан хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах техник, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал, түүхий эд болон бусад бараа материалын жагсаалтыг хяналт тавьж буй гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгч гаалийн байгууллага хяналт тавьж ажиллана.
4.7. Бүсэд оруулсан барааны бүрэн бүтэн байдлыг мэдүүлэгч хариуцах бөгөөд барааны бүртгэлийг маягтын дагуу хөтөлж чөлөөт бүсэд тухайн аж ахуйн нэгжийн оруулсан бүх барааны мэдээ, үүнээс чөлөөт бүсэд баригдах байшин барилга, зам талбай зэрэгт зарцуулагдсан, боловсруулалт хийх, үйлдвэрлэл явуулахад зарцуулагдсан, худалдсан барааны мэдээ, чөлөөт бүсээс гарсан барааны мэдээ, түр хугацаагаар оруулсан барааны мэдээ, үйлдвэрлэлийн явцад гарсан хаягдал, асгарах, гоожих, ууршилт болон бусад шалтгааны улмаас үүссэн хорогдлын тооцоо, үйл ажиллагаа явуулж буй газар, болон агуулахад хадгалагдаж байгаа барааны үлдэгдлийн зэрэг мэдээг гаалийн байгууллагад улирал тутам гаргаж өгнө.
4.8. Мэдүүлэгч нь барааг чөлөөт бүсэд боловсруулахтай холбогдсон бүхий л мэдээллээр хангана. Тухайлбал: боловсруулах барааны нэр, марк серийн дугаар, материалын орцын тооцоо, хаягдал үлдэгдлийн хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний загвар дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зургийг гаргаж өгнө.
4.9. Гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах гэх мэтээр боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан заасан байна.
4.10. Чөлөөт бүсэд боловсруулах барааны боловсруулалтын явцад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
4.11. Гадаадын барааг Монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байна.
4.12. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх, татварын хөнгөлөлтөд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээ нь тухайн чөлөөт бүсийн хэлбэр үйл ажиллагааны чиглэлд нийцсэн байна.
4.13. Барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж болно.

Тав. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
5.1.Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд ногдуулах гаалийн болон бусад албан татварыг Чөлөөт бүсийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
5.2. Бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, дутсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгасан, зориулалтын дагуу ашиглагдаагүй бол тухайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах горимоор бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.

Зургаа. Горим дуусгавар болох
6.1. Барааг өөр горимд байршуулснаар, эсхүл чөлөөт бүс татан буугдсанаар горим дуусгавар болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан