gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хавтгай эдийн засаг: Онолууд худлаа болсон нь...

Эдийн засаг
2009-12-24
0
Twitter logo

-Шинжээч бичиж байна-

Макро эдийн засагчид сүүлийн үед хурц шүүмжлэлд өртсөн. Учир нь тэд орчин үеийн эдийн засгийн хямралын гарцыг харж чадахгүй байна.

Хүний нийгэм дэх бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, үнэ тогтоолт, баялгийн хуваарилалт, хөдөлмөрийн хуваарь зэрэг “эдийн засгийн” үзэгдлүүдийг тайлбарлахаар хэдэн мянган жилийн өмнөөс онол, тайлбаруудыг гаргаж иржээ.

Эднээс хамгийн дорвитой нь Адам Смитийн “далд гарын онол” (классик онол) ба Жон Кейнсийн “төрийн зохицуулалтын” (Кейнсизм) онолууд юм. Эдгээрийн орчин үеийн урсгалууд нь нео-классик ба нео-кейнсизм нар юм. Нео-классикчууд зах зээлийн өөрөө өөрийгөө зохицуулах чадварт итгэдэг бол Нео-Кейнсчүүд эдийн засагт төрийн оролцоо байх ёстой гэж сургадаг.

Саяны эдийн засгийн хямралаас болж нео-классикчууд бүрэн цохилтонд орсон бол нео-кейнсчүүд харин нэлээн сэргэж ирсэн.

Гэсэн хэдий ч эдгээр урсгалуудын аль альнийх нь онолын суурь таамаглалууд хэрэгжихгүй байгааг орчин үеийн санхүү, эдийн засгийн хямрал харууллаа.

1. Зах зээл нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож үнэ тогтоогдоно гэсэн онолын суурь зарчим зарим талаар хэрэгжихгүй байгааг харж болно. Маш олон жишээ харагдаж буй боловч зөвхөн бидний хамгийн сайн мэддэг алтны хувьд авч үзэхэд алтны ханш өсөх тутам түүний эрэлт нэмэгдэж байгааг бид харж болно. Гэтэл орчин үеийн эдийн засгийн зарчмаар бол үнийн өсөлт нь эрэлтийг бууруулах нөлөөлөл үзүүлэх ёстой ба энэ нь эрэлт нийлүүлэлтийн шинэ тэнцвэрийг тогтоодог. Шудрага үнэ буюу fair value-н талаарх ойлголт үндсэндээ том цохилтонд ороод байгааг эндээс харж болно. Шудрага үнэ хаана байгааг хэн ч тодорхойлж чадахгүй мэт харагдаж байна.

2. Эдийн засгийн цор ганц агент болох хүний шийдвэр гаргалт нь ухаалаг (rational) байна гэсэн таамаглал буруу болох нь олон талаар харагддаг. Үнэндээ хүний шийдвэр гаргалт зах зээлд оролцогчийн хувьд олон тохиолдолд ухаалаг бус гэж нэрлэхээр байдаг бөгөөд богино хугацаат сэтгэл хөдлөлөөс хамаардаг болох нь психологийн олон судалгаагаар тогтоогдсон. Эцсийн эцэст энэ нь мөн шудрага үнийг тогтооход учирч буй бэрхшээлтэй адилаар аль шийдвэр гаргалт нь ухаалаг вэ гэсэн асуултын хариултыг төвөгтэй болгож байгаа юм. Эдийн засгийн онолчдын ухаалаг гэж нэрлээд байгаа шийдвэр нь үнэн хэрэгтээ ухаалаг шийдвэр мөн үү?

3. Зах зээл дээрх мэдээлэл тэгш тархдаг буюу зах зээлд оролцогчид нь боломжтой бүх мэдээллийг авсан байна гэсэн таамаглал нь үндсэндээ огт байх боломжгүй юм.

Олон улсын санхүүгийн зах зээл бол үнэн хэрэгтээ хамгийн их эргэлттэй, хамгийн олон оролцогчидтой зах зээл юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн онолуудын суурь таамаглалууд хүчинтэй байгаа эсэхийг ажиглахад хамгийн тохиромжтой газар юм. Миний бие дилерээр ажиллах явцдаа эдийн засгийн талаар хэд хэдэн ажиглалт хийж дүгнэлт гаргасан юм. Эдийн засгийг загварчлах нь үнэн хэрэгтээ боломжгүй зүйл мэт байв. Учир нь эдийн засгийн онолын загваруудад байдаг хувьсагчдаас өөр олон төрлийн хүчин зүйлс үнэ ханшид нөлөөлдгийг мэдэрсэн юм. Аливаа эдийн засгийн үзэгдлийг (үнэ ханшийн огцом савалгаа г.м) эдийн засагчид анализ хийж тайлбарладаг. Гэтэл эдийн засагчид тухайн эдийн засгийн үзэгдлийг эдийн засгийн онолын дагуу тайлбарладаг нь ихэвчлэн бодит байдалтай нийцдэггүй. Учир нь орчин үеийн онолууд өөрсдөө эдийн засгаа хангалттай таньж мэдэж чадаагүй байна.

Энэ талаар Ерөнхий сайд асан эрхэм гуайтай хэдэн жилийн өмнө маргаж байсан санаанд орж байна. Энэ эрхэм гуай эдийн засгийг загварчлах хэрэгтэй бөгөөд уг загварын дагуу удирдах боломжтой гэж үзэж байв. Тухайлбал Америк өөрийн эдийн засгийг аль 1950-иад онд боловсруулсан загварын дагуу удирдаж байгаа гэж хэлсэнтэй миний бие огтоос санал нийлээгүй юм. Учир нь эдийн засгийн оролцогч болох хүний үйлдэл, хариу үйлдлийг загварчлах боломжгүй. Ердөө нэг хүний үйлдэл, хариу үйлдлийг загварчилж чадахгүй байгаа тохиолдолд олон хүний нэгдэл буюу нийгмийн үйлдэл хариу үйлдлийг загварчилна гэдэг нь байх боломжгүй зүйл. Хүний шийдвэр гаргалтыг ерөнхийлөн таамаглахаар оролдлоо гэхэд түүнээс үүдэн гарах үр дүн нь “хаос” шинжтэй. Өөрөөр хэлбэл “эрвээхэйн далавчны нөлөө” ёсоор бол Өмнөд америкт нисч яваа эрвээхэй далавчнаас үүссэн агаарын хуйлрал нь ирээдүйд Хойд америкт хар салхины учир шалтгаан болж болдог. Тийм учраас өгөгдөл буюу шийдвэр гаргалт өчүүхэн төдий буюу математик загварт тусгагдахааргүй хэмжээнд өөрчлөгдөхөд л үр дүн асар ихээр хэлбэлздэг. Уншигч авхай санаж байгаа бол үүнийг судалж тогтоосон онолыг Хаос онол гэдэг билээ.

Тийм ч учраас эдийн засгийн онолыг боловсруулахдаа макро эдийн засгийн - субьектив байдлаар буюу хуулиуд эдийн засгийн үзэгдлийг удирддаг мэтээр ойлгох уламжлалт сэтгэлгээнээс зайлсхийж харин объектив буюу эдийн засгийн агент болох хүмүүсийн үйл хөдлөлийг тусгайлан судлах микро эдийн засагчийн хандлагийг ашиглах нь зохимжтой юм. Тухайлбал энэ талаар анхны томоохон бүтээл болох 2005 оны Freakonomics номыг дурьдаж болно.

Өмнө хэлсэнчлэн эдийн засаг бол баялгийг хуваарилагч, хөдөлмөрийг хуваарилагч тул яаралтай үеэ өнгөрөөсөн онолуудыг сольж шинэ зохистой онолыг гаргах хэрэгтэй болоод байна. Шинэ зохистой онолын урсгалыг гаргаснаар эдийн засгийн хүсээгүй үр дүнгээс сэргийлэх, эдийн засгийг зөв зүгт нь залуурдах боломж бүрдэх юм. Эс тэгвээс дахин шинэ шинэ хямралууд гарахад тун ойрхон ирээд байгаа юм. Миний бодлоор үүний хамгийн ноцтой дохио бол 2007-2008 оны олон улсын хүнсний хямрал юм. Мэдээж саяны эдийн засгийн хямралын цар хүрээг анзааралгүй өнгөрөх аргагүй.

Эдийн засгийн онолын шинэ урсгал гарахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байгаа юм...

Хавтгай дэлхий
Дэлхий хавтгай болж буй талаар саяхныг хүртэл баахан сурталдсан. Харин сүүлийн үед ярихаа огт больсон нь дэлхий аль хэдийн даяарчлагдаж хавтгай болчихсон гэсэн үг. Нэгэнт өнгөрсөн юмыг дахин дахин яриад яах билээ. Саяны олон улсын эдийн засгийн хямралыг харахад л бүх зүйл ойлгомжтой болно. Үнэндээ Америкийн фермер эр Жон байраа авахад нь Арабын газрын тосны эзэн Али зээл олгосон байна шүү дээ. Тийм ч учраас Америкийн моргэжийн зээлийн зах зээл дээр эхэлсэн хямрал Америкийн санхүүгийн хямрал болоод тэр нь олон улсын санхүүгийн зах зээлийн хямрал бүүр даамжраад олон улсын эдийн засгийн хямрал болов.

Өмнөх эдийн засгийн онолууд тухайн улсын эдийн засгийг хаалттай байдлаар авч үзэх хандлагатай байсан бол бидэнд хавтгай дэлхийд тохирсон хавтгай онол хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөр өөр сонирхол, баялагийн хэмжээ, нөөц бололцоо бүхий олон улсын худалдааны орчинд эдийн засгийг хэрхэн шийдэх талаарх аргуудыг өөртөө багтаасан байх ёстой. Зах зээл нь нэг болсон дэлхийд социалист, дарангуйлалт, ардчилсан гэх мэт олон нийгмийн хэлбэрүүд зэрэгцэн оршиж байгаад хамгийн томоохон асуудал оршино.

Мэдээллийн технологи
Эдийн засгийг удирдахад зах зээлд нөлөөлөл үзүүлж байгаа мэдээллийн асуудал их чухал юм. Мэдээлэл нь эдийн засгийн агент хүний шийдвэр гаргалтанд чухал мэдээлэл үзүүлнэ. Одоо ноёлож буй эдийн засгийн онолууд гарах үед олон нийтийн мэдээллийг төр манипуляци хийдэг байсан бол ердөө сүүлийн 10 жилийн дотор тэр нь огт боломжгүй боллоо. Мэдээллийн технологийн хөгжлийн цогц асуудлыг интернетээр төлөөлж авахад ойлгомжтой болно. We think - we share философи сүүлийн жилүүдэд хүн төрлөхтөний мэдээллийн соёлыг асар хурдтай өөрчлөв. Мэдлэгийг олж авах үнэ, хугацаа Google-ийн ачаар урьд хожид төсөөлж байгаагүйгээр буурав. Wikipedia, Meebo гэх зэрэг ашгийн бус олон нийтийн цоо шинэ “үзэгдлүүд” бий болов. Мэдлэг “хүч” байхаа больж үнэ цэнэ нь буурч эхэллээ. Ийм we-share санаачлагуудад хүмүүс сайн дураараа цалингүй ажиллаж байна. Blog, Twitter зэрэг хэрэгслийг дамжуулан мэдээлэл үйлдвэрлэх боломжтой болов. Төрөл бүрийн messenger ашиглан мэдээллийг агшин зуур дуу, дүрсийн хамтаар өөрийн мэддэг бүх хүндээ тараах боломжтой боллоо.

Улаанбаатарт өглөө 9 цагт нэг хүн сенсаци бүхий мэдээ олж аваад тарааж эхлэхэд хэдэн цаг гэхэд хотын хүн амыг бүхэлд нь хамрах вэ? Ердөө 10 жилийн өмнө үүнд 1-2 хоног шаардлагатай байсан бол одоо мессенжер ашиглан тарааж эхэлсэн мэдээ хэдхэн минутын дотор компьютер нь асаалттай байгаа бүх хүнд хүрнэ. Өглөө 9 цагт компьютер нь асаалттай байгаа хүн гэдэг бол эдийн засгийн идвэхтэй хүн байж таарна.

Эдийн засаг тэр чигээрээ хэрэглэгчийн, байгууллагын, улс төрийн шийдвэр гаргалт юм. Харин энэ гурван төрлийн этгээд шийдвэр гаргахдаа зөвхөн олж авсан мэдээлэл дээр үндэслэдэг. Гэтэл энэ мэдээлэл бий болох, тарах асуудлыг интернет бүхэлд нь өөрчилчихсөн байна. Өөрөөр хэлбэл одоо бидний ашиглаж байгаа эдийн засгийн онолын урсгалууд мэдээллийг төр харьцангуй байдлаар хянаж чадна, эсвэл мэдээлэл зах зээлд оролцогч бүх хүнд ижил байна гэсэн үндэслэл дээр суурилдаг бол орчин үед энэ нь бодит байдлаас хэтэрхий зөрүүтэй болжээ. Шинэ онол маань мэдээллийн технологийн энэ талыг өөртөө тооцож үзсэн байх ёстой.

Өөр соёл, өөр сэтгэлгээ – Хятад, Энэтхэг
Өнөөг хүртэлх бүх эдийн засгийн онол Христийн үзэл баримтлалтай орнуудын сэтгэлгээн дээр тулгуурлаж гарсан. Харин орчин үеийн эдийн засагт “өөр” сэтгэлгээтэй ард түмэн чухал үүрэг гүйцэтгэх болсон тул эдгээр улс гүрнүүдийн онцлогийг анхаарч үзэх хэрэгтэй болж байна.

Орчин үеийн ардчиллын үнэт зүйлс нь ихэнхдээ “библи“ дээр суурилдаг. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нь библийн үнэт зүйлтэй улсууд юм. Ямар сайндаа л хамгийн ардчилсан Америкийн мөнгөн дэвсгэрт дээр “in god we trust” гэж байхав дээ. Орчин үеийн эрх зүйн систем хүртэл библийн философи дээр суурилжээ.

Олон улсын чанартай эдийн засгийн сэтгүүлүүд дээрх нийтлэлүүд ихэвчилэн барууны зах зээл, барууны харилцагчид суурилж бичигдсэн байхыг анзаарч болно. Саяхныг хүртэл үүнд буруу зүйл байгаагүй юм. Яагаад гэвэл олон улсын эдийн засгийн харилцааны 60-аас дээш хувийг эдгээр барууны орнууд эзэлж байсан.

Харин сүүлийн 18 жилийн турш хурдацтай явагдсан өөрчлөлт бид нарыг өөр цаг үед авчирсан. Энд би Хятад, Энэтхэг хоёрыг онцолж хэлэх гээд байна. Ялангуяа Хятад одоо олон улсын тавцан дээр эргэлт буцалтгүй гарч ирлээ. Эд бол библийн үнэт зүйлтэй орнууд биш. Ардчиллын тухай ойлголт эдгээр шинэ тоглогч нарт өөрөөр буудаг. Харин эдийн засгийн онолууд нь ажиглалт дээр үндэслэж гардаг бөгөөд одоо байгаа голлох онолуудын ажиглалтын нэгж нь дандаа барууны орнуудын эдийн засаг байв.

Хятад ба Энэтхэгийн иргэд Англи саксоны иргэдээс тодорхой ялгаатай. Бид тухайлбал Хятадын иргэд банкнаас авсан моргэжийн зээлээрээ байр авалгүй харин хөрөнгийн зах зээл дээр очиж хувьцаа авсанаас болж Шанхайн хөрөнгийн зах 2005 онд хэрхэн хямарсаныг харж л байсан. Хятадад бол энэ ердөө ч гайхалтай биш, гэтэл барууны дундаж иргэний хувьд энэ бол төсөөлөшгүй зүйл. Ялгаатай нийгмийн философиудын хувьд тохирох онолыг бий болгох нь чухал юм.

Эрвээхэйн дэвэлтийн нөлөөлөл – Хар хун – Хаос онол
Өмнөд америкт нисч яваа эрвээхэйн далавчны дэвэлтээс үүссэн агаарын хуйлрал даамжирсаар цаашдаа хойд америкт болох хүчит хар шуурганы буруутан болж болох юм. Хаос ажиглалт ердөө 30 гаруй жилийн өмнө гарсан шүү дээ. Тэр үед харин одоогийн эдийн засгийн онолын голлох урсгалууд аль хэдийн хөлөө олчихсон байв. Хачирхалтай нь нийгэм эдийн засаг дах огцом өөрчлөлт нь дандаа хэний ч төсөөлөөгүй, бодож олоогүй хүчин зүйлээс (хар хун үзэгдэл) үүдсэн байгаа бол ердөө хэсэгхэн хугацааны дараа тэр зүйл нь хүн бүрийн мэддэг зүйл болж хувирдаг. Үнэндээ эдийн засгийг хэн нэгэн хүчин (тухайлбал төр) төлөвлөөд нэгдсэн байдлаар удирдаад байгаа нь огт ажиглагдаж батлагдахгүй байгаа. Түүний оронд бүлэглэлүүдийн (заавал төр байх албагүй) гаргасан шийдвэрийн хаос чанартай (өөрсдөө үр дүнг нь сайн таамаглаж чадахгүй) үр дүнгүүдийн үрээр эдийн засаг огцом өөрчлөгддөг гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм.

(энэ тал дээр хангалттай хэмжээний судалгаа хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрье)

Хүнсний хямрал
Дэлхийн хүн ам долоон тэрбум хүрэхтэй зэрэгцээд тэдгээр хүн амыг хооллох асуудал, экологийн тэнцвэрийн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн.

Хүнс бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ. 2005 оны Катрина хар салхины үед Америкийн Шинэ Орлеанд юу болсонг бид харсан. Тэнд хүмүүс золтой л бие биенээ барьж идээгүй.

2006-2008 онд дэлхий хүнсний хямралд өнгөц ороод гарсан. Хэрэв дахиад давтагдвал хүний ухамсарын тухай асуудал яригдаж эхэлнэ. Хүнснээс болж өмнө нь олон удаа дайн гарч байсан. Хүн амын тоо их болж байгаа нь асуудлыг хурцатгаж байгаа. Аливаа төр хяналтаа алдах боломж нь улам бүр нэмэгдэж байгаа юм.

Түүхэн индикаторууд
Эдийн засгийн ихэнх голлох индикаторууд ердөө эдийн засгийн өнгөрсөн үеийн түүхийг харуулдаг. Эдийн засгийн түүхэн индикаторуудад суурилж эдийн засгийн ирээдүйн төлөвийг таамаглах нь төвөгтэй ажил юм. Энэ нь киноны эхний 30 минутыг үзээд үлдэх хагаст болох үйл явдлыг таамаглахтай адил юм. Түүхэн индикаторуудад суурилж (тухайлбал инфляци) эдийн засгийг удирдах нь бэрхшээлтэй, заримдаа хохиролтой болохыг бид өөрсдийн туршлагаас харсан. 2007 онд инфляци өндөр байснаас улбаалан 2008 оны эхээр Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого явуулсан нь тодорхой зэмлэл хүлээж байсан билээ. Гэтэл 2007 оны инфляци бол ердөө түүхэн үзүүлэлт бөгөөд 2008 онд инфляци хаачих талаар “тодорхой” мэдээлэл өгч чадахгүй. Энэ нь мөнгөний бодлогоо өөрчлөх хангалттай бөгөөд хүрэлцээтэй мэдээлэл болох уу?

Үүний эсрэг ирээдүйн дүр зургийг харуулахыг оролддог хандлагын индикаторуудыг сүүлийн 50 орчим жилд олон улсад идвэхтэй ашиглаж эхэлсэн билээ. Үүний нэг жишээ нь Хэрэглэгчийн хүлээлтийн индекс юм.

Өнгөрсөн онд инфляци өндөр байсан гэдэг нь эдийн засгийн түүх болохоос биш энэ онд инфляци бас өндөр байна гэсэн үг биш. Харин энэ онд инфляци ямар хандлагатай байгааг Хэрэглэгчийн хүлээлтийн индекс болон үйлдвэрлэгчийн хүлээлтийн индексүүдээс баримжаалж болдог.

Угтаа бол эдийн засгийг хэрэглэгч, бизнесмэн, улс төрч гурав хөтөлж явуулдаг болохоос биш эдийн засагчид эдийн засгийг удирдаж явуулдаггүй юм. Эдийн засагчдийн ажил нь урьдчилан таамаглах, тохирох бодлогыг санал болгох, харамсалтай нь ихэнх тохиолдолд болоод өнгөрсөн зүйлийг өөрийн ойлгоцоор тайлбарлах явдал билээ.

Хангалттай ухамсартай бус дундаж анги
Энэ бол орчин үеийн олон улсын эдийн засгийн хамгийн том сорил юм. Дэлхийн хүн амыг нэгдсэн ухамсрын түвшинд хүргэх ажлыг ах нар хийж амжаагүй байхад хүн амын тоо долоон тэрбум хүрчлээ. Энэ нь бидэнд улам бага хугацаа үлдэж байгааг харуулж буй. Улс орнуудын хөгжлийн түвшин, орлого, ойлголтын төвшин маш зөрүүтэй байгаа нь санаа зовоож байна. Ялангуяа энэ долоон тэрбум хүний талаас илүү нь ядуу ангилалд хамрагдаж байгаа нь маш бэрхшээлтэй асуудал мөн. Өөрөөр хэлбэл хүнсний төлөө бүгдийг хийхэд бэлэн гурван тэрбум гаруй хүн энэ гариг дээр оршин байна. Энэ тохиолдолд урт хугацааны нийгмийн үнэт зүйлийг ярих нь утгагүй зүйл болно. Яаралтай энэ зөрүүг арилгах шаардлагатай. Энэ тал дээр хөгжилтэй орнуудын хийсэн ажлуудын ихэнх нь үр дүн багатай болсон. Тухайлбал тэдний голлох үүрэгтэй, санаачилсан олон улсын агентлагууд болох НҮБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын ядуу буурай орнуудыг дэмжих бодлогын үр дүн сүүлийн жилүүдэд маш их шүүмжлэл хүлээж байгааг бид сонсож байгаа.

Яг одоо эдгээр байгууллага стратегиа өөрчлөх шатандаа ажиллаж байх шиг байна.

Нөөцийн валют – долларыг хэвлэсээр байх уу, алт хаачих вэ
1945 оноос хойш АНУ-ын доллар дэлхийн нөөцийн валютын үүрэг гүйцэтгэж байгаа. Гэтэл Америкууд өөрсдийн хэрээс хэтэрсэн хэрэглээгээ санхүүжүүлэх зорилгоор долларыг хэвлэн зах зээлд нийлүүлж байгаа нь долларын ханшийг олон улсын зах зээл дээр 2002 оноос хойш тасралтгүй унагаж байна. Ялангуяа 2008 оноос хойш долларын тогтвортой байдалд эргэлзэх болсноо дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид илээр илэрхийлэх болсон. Хамгийн харамсалтай нь доллараас татгалзахад түүнийг орлох валют байхгүй байгаа юм. Алтыг төв банкууд худалдан авч буй нь үнэн боловч энэ нь үнэндээ цаг нөхцөөсөн арга төдий зүйл. Алтны эдийн засгийн утга учир бага багаар алдагдаж буй нь нууц зүйл биш. Бид ердөө алтны эрэлт нийлүүлэлтийн бүтцийг сүүлийн 10 жилээр авч үзэхэд үүнийг тодорхой мэдэж болно. Гэхдээ алтны ханшийн өсөлт ирэх жилүүдэд үргэлжилэх хандлага байна. Яагаад гэвэл еврог шинэ нөөцийн валют болгон сонгох нь тэнэг алхам болохоор харагдаж байна. Евро бүсийн орнуудын эдийн засгийн суурь хүчин чадал нь Америкийнхаас үнэндээ дээрдэхээргүй байгааг олон үзүүлэлтээс харж болох юм.

Дериватив буруутан биш
Эдийн засагчид орчин үеийн хямралд деривативыг буруутган ярьж байвал битгий итгэ. Учир нь тэд деривативийн арилжаа хэзээ ч хийж үзээгүй учраас тэгж байгаа юм.

Дериватив анх үүсэхдээ эрсдэлийг бууруулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор үүссэн санхүүгийн даатгалын хэрэгсэл билээ. Одоо ч тэр л зорилгоор арилжаалагдсаар буй. Түүнийг бизнесүүд хөшүүргээ нэмэгдүүлэх зорилгоор буруугаар ашигласан юм.

Хутгыг бид хүний олон ажлыг хөнгөвчлөх гэж зохиосон болохоос биш хүний амь таслах гэж зохиогоогүй. Тийм ч учраас хүн аминий хэргийн буруутан нь хэзээ ч “хутга” биш харин түүнийг буруу зорилгоор ашигласан алуурчин байдаг юм.

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо -ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг

Блог хаяг: http://ganzorigulziibayar.blogspot.com/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан