-Эрүүл мэндийн салбар мэргэжлийн сайдтай боллоо-
УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулган шөнө дөл болтол хуралдаж, дөрвөн яамны сайдыг томилсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.
Шинээр томилогдсон дөрвөн сайдын нэг болох Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Ерөнхийлөгчид өгсөн “мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэх амлалтад яв цав нийцэх хүн.
Сайд солигдох бүртээ том эмнэлгүүдийн дарга нарыг өөрийн талын хүнээр сольж, халж байхад суудлаасаа ховхролгүй үлдсэн цорын ганц дарга. Аль ч төрд нүүртэй хүн гэдэг дээ, А.Цогцэцэг тийм л хүн.
Шинэ сайд эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаж байгаа бөгөөд 2003 оноос Зуун айл дахь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажилласан. Түүний энэ эмнэлгийг удирдаж байх хугацаанд дөрвөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусаж, долоон сайд солигджээ.
Сайд солигдох бүртээ том эмнэлгүүдийн дарга нарыг өөрийн талын хүнээр сольж, халдаг ч суудлаасаа ховхролгүй үлдсэн цорын ганц дарга. Аль ч төрд нүүртэй хүн гэдэг дээ, А.Цогцэцэг тийм л хүн.
Харын сэтгэлээр бодвол тэр том “ар тал”-тай байх. МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдтой худ ургийн холбоотой. Эрхэм гишүүний хүү, эмчийн охинтой гэр бүл болсон гэдэг.
Гэхдээ А.Цогцэцэг ажил төрлөө хэнд ч гологдохооргүй хийдгийг түүний уржигдрыг хүртэл удирдсан Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хаалгаар ороход хэлээд өгнө.
Өнөөдөр эмнэлгүүдийн ажил төрөл, эмчилгээ үйлчилгээний чанарыг гаднаас нь хараад дүгнэх аргагүй болсон ч эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт дутагдаж, үүднээсээ эхлээд өнгө гундуу байх үед Зуун айл дахь арьсны эмнэлэг шил толь шиг гялалзаж, эмэгтэй, чамбай даргатайгаараа гайхуулдаг байв.
Тиймдээ ч 2013 онд энэ эмнэлэг Эрүүл мэндийн салбарын загвар эмнэлгээр өргөмжлөгдсөн. Тус эмнэлэг нь арьс харшлын эмчилгээ, оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэж эхэлсний дээр үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн гоо заслын эмчилгээг нэвтрүүлсэн байна лээ.
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эмнэлгийнхээ орлого орох сувгийг нэмэгдүүлэн ажиллаж асан сүйхээтэй эмэгтэй.
Харшлын төрөл бүрийн өвчлөл сүүлийн жилүүдэд огцом ихэссэнээр улсын ганц эмнэлэг эрвийх дэрвийхээрээ ажиллаад ч үйлчилгээ үзүүлж хүчрэхээ больсон. Ингээд харшлын гэх хувийн эмнэлгүүд Улаанбаатарт олноор байгуулагдав.
Шинэ сайд ирэхэд эмнэлгүүдийн дарга нар хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн нууцхан айдсаа дарж ядан байдаг. Энэ зовлонг А.Цогцэцэг эмч биеэрээ мэдэрсэн хүн учир халаа сэлгээний тал дээр болгоомжтой хандаж магадгүй.
А.Цогцэцэг захирал ч тэднээс дутсангүй, 2014 онд “Allergy Med” гэх арьс, харшил, эмчилгээний гоо сайхны томоохон эмнэлгийнхээ хаалгыг нээсэн нь үйлчлүүлэгчдийг хэдийнэ татаж, амжилттай ажиллаж байгаа. Төмөр зам дахь дөрвөн давхар энэ эмнэлэг одоо Эрүүл мэндийн сайдын эмнэлэг болж байна.
Хувийн, хувьсгалын ялгалгүй хариуцсан ажлаа чадварлаг удирдаж буй энэ эмэгтэй одоо эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлох боллоо.
Эрүүл мэндийн салбарт улстөржилт хэрээс хэтэрснийг хэн хүнгүй шүүмжилдэг. Өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайд солигдоход том эмнэлгүүд, улсын их, дээд сургуулиудын захирал солигддог нэгэнт тогтсон гаж буруу жишгийг үндсээр нь өөрчилнө” хэмээн хэлдэг байв.
Нээрэн, түүний Ерөнхий сайд байхад МУИС-ийн ректор А.Галтбаярыг Р.Бат-Эрдэнээр сольсноос өөрөөр эмнэлэг, сургуулиудын захирлууд өөрчлөгдөөгүй юм.
Шинэ сайд ирэхэд эмнэлгүүдийн дарга нар хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн нууцхан айдсаа дарж ядан байдаг. Энэ зовлонг А.Цогцэцэг эмч биеэрээ мэдэрсэн хүн. Гэвч үе үеийн сайд нартай ам хэлээ ололцон даргын суудалдаа дархлагдан ажилласаар тушаал дэвшиж сайдын сэнтийд заларлаа.
Эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласнаас 13 жилд нь нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг удирдсан түүний хувьд салбартайгаа танилцах, ажлаа мэдэхгүйн зовлон гарахгүй болов уу. Сайдын тамгаа гардах үедээ ч энэ тухайгаа дурьдаад, ажилдаа шаргуухан орохоо мэдэгдэнэ лээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн мэргэжлийн Засгийн газрын кабинетийн гишүүдийн нэг, мэргэжлийн сайд ажлаа хэрхэн үнэлж дүгнэж, юунаас эхлэхийг одоо харах л үлдэж байна.