Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр дэх "Баянгол" эмнэлгийн урд баригдаж буй барилга дээрээс өчигдөр 13.00 цагийн орчимд хүн унаж нас барав.
Энэ хэргийн мөрөөр манай сонины сурвалжлах хэсэг тухайн газарт очсон юм. Биднийг очиход, баригдаж буй есөн давхар барилгын арын талбайд 20-25 орчим насны эрэгтэй хүн нас барсан байдалтай байлаа.
Хэргийн газарт цагдаа нар үзлэг хийж байв. Энэ үеэр барилгын компанийг хариуцсан ажилтнууд бололтой хүмүүс цагдаа нарт мэдүүлэг өгч байсан юм. Талийгаач хөх алаг өнгийн ажлын хувцас өмсчээ. Түүний унасан газарт хагарч бутарсан цемент чулуу ихтэй харагдсан. Энэ үеэр цагдаагийнхан түүний цогцсыг дээш харуулж үзлэгээ үргэлжлүүлсээр байлаа. Түүнчлэн хажуугийн шатахуун түгээх станцын дэргэд цогцос ачдаг "УАЗ-469" маркийн автомашин иржээ.
Ойр хавийн оршин суугчид айсандаа ч тэрүү дөхөхөөс жийрхэж холоос ажиглаж байсан. Иргэдийн хэлж буйгаар талийгаач нэлээд өндрөөс унажээ. Заримийнх нь ярианаас сонсвол долоон давхраас унасан бололтой. Гэхдээ цагдаагийнхан үзлэг хийж байсан болохоор иргэд буруу зөрүү ярьчих вий гэж эмээсэндээ хамаагүй зүйл ярьж болохгүй хэрэгт унана гэж байсныг нуугаад яах вэ.
Хэрэг гарах үед тус барилгын ажил явагдаж байсан аж. Учир нь барилгын ажилчид цайндаа орж байгаа гэсэн шиг наранд ээвэр газарт эгнэн суужээ. Эсвэл дарга, даамал нь номхон команд өгсөн ч байж магадгүй санагдсан. Урдуур хойгуур нь явсан хүмүүсийг тандаж яах гэж явна, зураг дарж болохгүй шүү хэмээн хардах нь "сэжигтэй".
Тус барилгын компанийн нэрийг лавлахад бүгд л нууцлаж байсан. Харин гадна талд нь байх кран дээр "YMI" ХХК гэсэн бичиг байв. Мөн зарим эх сурвалжийн хэлснээр "Мобэл" компанийнх гэлцсэн юм.
Ингээд 15.20 цагийн орчимд хэргийн газрын үзлэг дуусч цогцсыг авч явах болсон. Энэ үед барилгын ажилчид гүйлдэж талийгаачийн цогцсыг бүтээх зүйл бэлдэж байгаа харагдав. Улмаар 15.30 цагийн үед түүний цогцсыг ачсан юм.
Бид энэ хэргийн дагуу Шуурхай удирдлагын төвийн 102 тоот утаснаас лавлахад "25 настай залуу өндрөөс унаж нас барсан" мэдээлэл ирсэн гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад "Хэргийг шалгаж дуусаагүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
А.Лхагважав