gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Цогтбаатар: Төрийн өмчийн компаниудыг барьцаанд тавих ёсгүй

У.Бадамцэцэг
Эдийн засаг
2013-08-20
0
Twitter logo

 Төрийн өмчийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийж алдагдалтай ажиллаж байгаа компаниудаа зарласан.

Уулзалтын эхэнд ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар “Төр муу менежер гэдэг сэтгэлгээг өөрчлөх ёстой. Өнөөдөр 1-8,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй 14 компанийн удирдлагатай уулзаж цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж байна. Зардал хэтрүүлж тансагладаг байдлыг зогсооно. Компаниудын алдагдалыг арилгах менежментийг нэвтрүүлэх ёстой. Хэрвээ үүнийг багасгаж чадахгүй бол би ч тэр компаниудын удирдлагууд ч хариуцлагаа хүлээж сайн дураараа огцрох ёстой” гэдгийг хэлсэн юм.

Сүүлийн үед төрийн өмчийн компаниудыг барьцаалж зээл авсан хэргүүд сөхөгдсөн. Ингээд энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар дараахь хариултыг өглөө.

-“Жаст” группын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээс гадна Монголын төмөр замыг барьцаанд тавьж зээл авсан талаар яригдаж эхэллээ. Гэтэл энэ хоёр компани алдагдалтай ажиллаж байгаа компаниудын дунд байна. Та үүнд ямар тайлбар өгөх  вэ?
-Би ч гэсэн наад мэдээллийг чинь сонссон. Гэхдээ энэ асуудлыг шүүхийн байгууллага тогтоогоогүй байхад бидэнд янз бүрийн юм ярих эрх байхгүй. Гадаадын “Стандарт” банкнаас зээл авахдаа барьцаанд нь “Эрдэнэт”, Монголын төмөр замыг тавьсан гэдэг асуудлыг гадаадын компанийн талаас гаргаж тавьсан. “Жаст” группын захирал Батхүү ч өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлээд зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бид хууль шүүхийн байгууллага асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээх ёстой.

-“Ноёд” группын Г.Буяндорж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан талаар бичигдэж эхэллээ. Энэ бүхнээс харахад хэн нэгэн төрийн өмчийн компанийг барьцаалж зээл авах боломж байгаад байгаа юм биш үү. Төрийн өмчийн компанийг барьцаалах ёс бий юу?
-Ер нь, ийм хандлага байна. Гэхдээ төрийн өмчит компанийг хэн нэгэн этгээд барьцаалах ёс байхгүй. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахаар боллоо гэхэд Монгол-Оросын хамтарсан хурлаар шийдэх ёстой байх жишээтэй. Гэтэл төрийн өмчийг барьцаалж зээл авсан хүмүүс арга заль мэх хэрэглэж хууль бусаар авсан нь эхнээсээ илчлэгдэж байна. Цаашид төрийн өмчийн компаниудыг ингэж барьцаанд тавих ёсгүй.

-Багануур компаниас “Жаст” групп руу хоёр тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Та үүнийг мэдсэн үү?
-Надад ийм мэдээлэл алга. Хэрвээ энэ асуудал үнэн байвал хариуцлага тооцох ёстой.

-Төрийн өмчийн компаниудын алдагдалтай ажиллахад нөлөөлж байгаа хүчин зүйлс юу байна. ДЦС-3 гэхэд 2009 онд 17,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2010 онд 1,8 тэрбум болсон байх жишээтэй?
-ДЦС-3-ийн хувьд гэхэд 17,8 тэрбум төгрөгийн өртэй байж байгаад Засгийн газрын тогтоолоор өрөөс чөлөөлснөөр дараа жил нь бага алдагдалиай гарсан. Төрийн өмчийн компаниудын алдагдлыг бууруулахын тулд зардлаа бууруулж дотоод нөөц бололцоог ашиглана. Компаниудыг хамгийн түрүүнд олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй.  Өнөөдрийг хүртэл компаниуд өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй, хар амиа бодсон тэр сэтгэлгээгээр явж ирсэн. Удирдлагуудад нь илүү боломж олддог, илүү шагнал, цалин авдаг тогтолцоог өөрчлөх ёстой. Эрдэнэт гэхэд ой гэхээр хэдэн дарга нар тансаглаж баярладаг байсан бол сая ажилтан бүрт чиглэж баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн.

-Төрийн өмчийн компаниудын захирлуудын үүрэг хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Ажлаа хийж чадахгүй бол эргүүлэн татдаг тогтолцоог нэвтрүүлэх цаг нь болсон юм биш үү?
-Хэн ч захирлаар томилогдож болно. Гэхдээ дөрвөн жил суудалтайгаа зууралдана гэж байхгүй. Жил жилээр ажлаа дүгнүүлнэ, хөлсөөр ажиллах гэрээгээ байгуулна. Жилийн эцсээр муу ажиллаж тухайн компанийг авч явж чадахгүй нь өөрийн хүсэлтээр огцордог ухамсартай байх ёстой. Ажиллаж чаддаг нь ажиллаад, чадахгүй бол зайгаа тавьж өгөх ёстой.

Б.Ирээдүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан